Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Батлан хамгаалахын сайдыг огцрохыг сөрөг хүчин шаардаж байна

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет гуравдугаар сард Йемен дэх хуситуудад цохилт өгөх талаар өөр нэгэн групп чатанд дурдсан гэж эх сурвалж “Reuters” агентлагт хэлжээ. Тус групп чатанд Хэгсетийн эхнэр, ах болон хувийн хуульч нь байсан аж.

Гуравдугаар сард Доналд Трампын захиргааны өндөр албан тушаалтнууд Signal нэртэй аппликейшний групп чатанд “The Atlantic” сэтгүүлийн ерөнхий редактор Жеффри Голдберг санамсаргүйгээр нэмэгдсэн явдал гарсан. Тус групп чатанд Хэгсет Йеменд цохилт өгөх талаар бичсэнийг нь Голдберг харж, цохилт явагдсаны дараа энэ тухай нийтлэл бичсэн юм. Хэгсет олон нийт татаж авч болох Signal аппликейшнийг ашиглан цэргийн нууцлалтай мэдээлэл дамжуулсан гэж тухайн үед ихээхэн шүүмжлүүлсэн.

Тэгвэл Signal апп дээрх өөр нэг групп чатанд Хэгсет Йеменд цохилт өгөх талаар бичсэн гэж эх сурвалж хэлсэн тул АНУ-ын батлан хамгаалахын сайд дахин шүүмжлүүлээд байна. Энэ асуудлын талаар мэдээлэл хүн нэрээ нууцалж “Reuters” агентлагт хэлэхдээ тус чатанд 10 гаруй хүн байсан, тус чатыг Хэгсетийг батлан хамгаалахын сайдаар хэлэлцэх зорилгоор үүсгэсн гэжээ. Чат дотор Йеменд хэдэн цагт агаарын цохилт өгөх хуваарь дэлгэрэгүй мэдээлэл байсан аж.

Signal аппликейшний чат дотор байсан хүмүүсийн нэг нь Хэгсетийн эхнэр, “Fox News” агентлагийн продюсер асан Женнифер. Пентагоны олон нийтийн сүлжээнд нийтэлсэн зургуудаас харвал Женнифер гадаадын батлан хамгаалахын албан тушаалтнуудтай хийсэн чухал уулзалтад оролцсон байна. Гуравдугаар сард Хэгсет Их Британийн батлан хамгаалахын сайдтай уулзахад Женнифер түүний хажууд сууж байсан юм.

Групп чатанд нууцлалтай мэдээлэл тарааснаас гадна Пентагоны хэд хэдэн нууц мэдээлэл илчлэгдсэн нь Хэгсетэд мөн асуудал болов. Панамын суваг болон Ойрх дорнодод цэргийн үйл ажиллагаа төлөвлөж байгаа талаар, мөн Илон Маск БНХАУ-ын талаарх нууц уулзалтад оролцох хүмүүс дунд багтсан гэх мэдээллүүдийг эх сурвалжууд хэвлэлд өгсөн юм. Мэдээллүүд задарснаас болж Пентагонд үймээн дэгдээд буй

Сөрөг хүчний Ардчилсан намын хууль тогтоогчид Хэгсет цаашид батлан хамгаалахын сайдаар ажиллаж болохгүй гэж үзэж байна. Конгрессын Сенатын танхим дахь цөөнхийн удирдагч Чак Шумер “Пит Хэгсет хүмүүсийн амь насыг эрсдэлд оруулсаар байгааг бид харлаа. Гэхдээ Трамп түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх зориггүй. Пит Хэгсетийг ажлаас нь халах хэрэгтэй” гэжээ. Иракийн дайнд байлдсан сенатор Тэмми Дакворт гутамшигтай үйлдлээ хүлээн зөвшөөрч огцрох хэрэгтэй гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 22, 2025 08:35

Хулгайч буяндорж

Холбоотой мэдээ

Back to top button