УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Батлан хамгаалах яам 545 саяар хурлын заалаа тохижуулна

Батлан хамгаалах яамнаас 544 сая 600 мянган төгрөгөөр хурлын заалны тоног төхөөрөмж авах тухай тендер зарласан байна.

Тодруулбал, тус тендерт

  • ЦДБЭЧ-ын хурлын заалны тоног төхөөрөмжийг 245 сая төгрөгөөр
  • ҮАА-ын хурлын заалны тоног төхөөрөмжийг 300 сая төгрөгөөр авах аж.

Ингэхдээ, дараах тоног төхөөрөмжийг авна.

  • Зөөврийн лед дэлгэц,
  • Лед дэлгэцийн тогтоогч төмөр,
  • Ухаалаг индэр,
  • Зөөврийн компьютер,
  • Утасгүй дэлгэц шилжүүлэгч төхөөрөмж,
  • Видео матрикс болон удирдлагын төхөөрөмж,
  • Агааржуулалтын төхөөрөмж гэх 27 нэр төрлийн зүйлсийг авахаар тусгажээ.

Тендерт тусгагдсан нийт өртгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гаргах бөгөөд энэ ондоо санхүүжүүлнэ. Харин тендер хүлээн авах эцсийн хугацаа нь 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр аж.

Нэмэлт: Батлан хамгаалах яам нь 1911 оны 12 дугаар сарын 29-нд байгуулагдсан бөгөөд үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, энх тайвныг хангах зорилгоор төрийн бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг чухал үүрэгтэй байгууллага юм. Тус яам нь Зэвсэгт хүчний бэлэн байдал, олон улсын энхийн ажиллагаанд оролцох, цэргийн алба хаагчдын ёс зүй, ур чадварыг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагааны чиглэлтэй. 2024 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн С.Бямбацогт сайдаар ажиллаж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бууд

Холбоотой мэдээ

Back to top button