УЛС ТӨР

С.Эрдэнэ: Н.Алтанхуяг өөрөө МАНАН-г бий болгож, шударга бусын хонгилыг байгуулсан хүн

Н.Алтанхуяг өчигдрийн хийсэн мэдээллийг дагуу сэтгүүлчид АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс тодруулга авлаа.

Тэрбээр: Энэ бол намын гаргасан шийдвэр. Энэ шийдвэрт гомдолтой гэж үзвэл Н.Алтанхуяг Дээд шатны үндсэн дүрмийн хороонд гомдол гаргах эрхтэй. Энийг бол бид эцсийн шийдвэр гэж ойлгож байгаа. Н.Алтанхуягийн яриад байгаа асуудлыг шаардлагатай гэж үзвэл би баримттай гаргаж тавина. Надад Н.Алтанхуяг шиг худлаа үнэн юм яриад байх шаардлага алга.

-Өчигдөр хийсэн мэдэгдэл нь анхны биш, хэд хэдэн удаа ийм зүйл ярилаа шүү дээ?

-Байнга л шохой самбар хоёр барьчихаад баахан юм яриад зогсож байдаг. Ер нь МАНАН гэдэг юмыг үүсгэн байгуулсан хүн нь Н.Алтанхуяг өөрөө шүү дээ, шударга бусын хонгил гээд байгаа зүйлийг ч байгуулсан хүн Н.Алтанхуяг өөрөө. Шударга бусын хонгилоор нь би ч гэсэн чирэгдэж, хэлмэгдээд явж л байсан шүү дээ. Би урдах хойдох янз бүрийн юмаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байх сонирхол багатай. Өнөөдөр нотлох баримтуудаар бүх асуудлууд нь нотлогдох байх. Хууль хяналтын байгууллагад удахгүй асуудлуудыг тавих гэж байгаа юм билээ.

-Бондын 43 их наяд төгрөг яригдаж эхэллээ. Үүн дээр та байр сууриа илэрхийлбэл?

-Сая УИХ- дээр ярьж буй гишүүдийн өнгө аясыг харахад асуудлыг дандаа улс төржүүлээд, 2012-2013 онд л их өр төлбөр үүсчихсэн юм шиг ярих гээд байна лээ. Тийм юм байхгүй. Бонд гэдэг АН-ын үед гарчихсан юм шиг юм яриад байгаа юм. 2011 онд С.Батболд Ерөнхий сайд байх үед Евро бондын зээл авч байсан шүү дээ. Хоёрдугаарт, энэ 33 их наяд төгрөг чинт 1990 оноос хойш л хөрөнгө орлогын нөхцлийг мэдүүлж чадаагүй аж ахуйн нэгж, иргэдийн асуудал шүү дээ.

-Намаас олон гишүүдээ хөөдөг боллоо гэх юм?

-Манай намд хөөнө гэж байдаггүй, хасах тухай байдаг.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Б.ГЭРЭЛ

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button