
2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын 103-р тогтоолоор "Монголын төмөр зам" ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийг түрээслэх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолтой холбоотойгоор "Тавантолгой төмөр зам”-ын ажилчдыг цомхотгох асуудал үүссэн байна.
"Тавантолгой төмөр зам" ХХК нь 867 ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнээс үндсэн ажилтан нь 785, гэрээгээр ажиллаж байгаа 82 хүн буй. Монголын төмөр зам 600 хүний орон тоотой боловч 500 орчим хүн ажиллаж байгаа юм. Ингэхээр нийт хоёр компаний ажилчид 1300. Монголын төмөр замаас орон тоо хариуцсан ажлын хэсгээс шинээр байгуулагдах бүтцийг зурахдаа 950 хүнээр зуржээ.
Энэ талаар "Тавантолгой төмөр зам" ХХК-ний ажиллагсдын үйлдвэрчний хорооны дарга А.Уламбаяр хэлэхдээ: “Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэж байна. Гол нь энэхүү түрээслэх процессийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.3-т заасны дагуу “Хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй” гэсэн хуулийн заалтыг баримталж, эрх зүйн байдал буюу цалингийн хэмжээг доошлуулахгүй байх гэсэн байр суурьтайгаар Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн хороо болон манай эвлэлийн хороо хамтарч ажиллаж байгаа” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: “Тавантолгойн төмөр замын 1000 ажилчдын тал нь энд тэндхийн сонгуульд ажилласан хүмүүс байна. Тэд нарыг бүгдийг нь авчирч томилж байна. Тэд төрийн өмчийн компаниас цалинтай чөлөө аваад тэр улстөрчдийнхөө араас очиж ажиллаж байна. Энэ хүмүүсийн томилолтын зардал, бензиний мөнгө гэхэд 2 тэрбум төгрөг. Ийм л хүмүүс энэ компанид ажиллаж байна" шүүмжилсэн удаатай.
Хэдийгээр төрийн албыг цомхон байлгая гэж ярьж буй ч гэнэт ийн 300 гаруй хүнийг халах болсон нь хуулийн дагуу юу, төрийн албаны шаардлага журмын дагуу ажилд тэнцээд орсон хүмүүсээ томилгоогоор ирсэн хүмүүсийнхээ өмнөөс халж байна гэх шүүмжлэл ч хөвөрсөн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хувийн хэвшил зам дээр 280 хүнээр ажиллаад болоод байхад ТӨҮГ 1300 хүн адил зам дээр ажилладаг . 4 км газарт өндөр үнээр тээвэрлэлт ( авто тээврээс илүү өртөгөөр) хийдэг . Цүнх баригч , х*лаасны хүмүүсээ чихдэг газар болгочихсон гэж байгаа.....
280 hvn eeljgvi ajilluulj bgaad tom osol gargaj hudluh bvvreldehvvn unagaasan daa. Ter 280 hvn chn tamiin togoond bdg ym bnle. Tend mash olon huuli dvrem, hvnii eeh zurchigddug.