Д.Загджавыг С.Магнайсүрэнгээр солих саналыг УИХ-ын дарга гаргажээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Ерөнхий Аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг санал болгожээ. Тодруулбал, өчигдрийн /2025.04.23/ Төсвийн байнгын хорооны хуралдаанаар нэр дэвшигчийн сонсголыг хэлэлцэх эсэхийг хэлэлцжээ. Улмаар нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай байнгын хорооны тогтоол баталсан байна.
Албан тушаалаас албан тушаалын хооронд гулсаж ирсэн Д.Загджавыг Д.Амарбаясгалан голонгуй байсаар ямартай ч явуулах нь. Түүнийг “ажлаа өг” гэж шавдуулсан яриа ч улстөрийн хөшигний ард хөвөрч байв.
ТНБД С.Магнайсүрэнгийн хувьд, хэд хэдэн яамны Төрийн нарийн бичгийн даргаар шилжин ажиллаж, "гал тогоог нь" барилцсан туршлагатай хүн хэмээн тодорхойлогддог. Төрийн албанд тогтвор суурьшилтай ажилласан туршлагатай, ноён нуруутай, зарчимтай гэж улс төрийн хүрээнд яригддаг.
Ажилласан байдлыг харвал,
- 1997-1999 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,
- 1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
- 2000-2005 онд УИХ-ын тамгын газарт зөвлөх,
- 2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга,
- 2006-2007 онд ХХААЯ-нд Сайдын зөвлөх,
- 2007-2008 онд Сангийн яаманд Газрын дарга,
- 2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт Нарийн бичгийн дарга,
- 2015 оны хоёрдугаар сараас Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
- 2015 оны аравдугаар сараас Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан.
-Өмнө нь томилгоонуудтай холбоотой асуудлыг хөндөж байсан нийтлэлийг доорх линкээр уншина уу-
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулгайч хулгайчаа л дэмжих юм даа
Khuvsguliin erunkhii auditoroo solioroi, Khulduu tvvvhiin Bagsh, arhichin p###a, Ajildaa irdeggvi.
Загджав гэж долоогчийг солих нь зөвөөө. ШШГЕГ т бхдаа олон хэрэгтнийг хаайцайлж, бүүр эрэн сурв�##�жилж бсныг нь бүртгэлээс хасаж суг�##�сан хүн дээ
С.Магнайсүрэнгээс дээр олигтойхон хүн олж тавиа ч. Нэмэгдэхүүний байрыг өөрчлөхөд нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шиг Магнайсүрэн чинь Загджаваас илүү гарах зүйл байхгүй ээ.