Б.Энх-Амгалан: Баруун талдаа жолооны хүрдтэй машиныг хориглохгүй

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
-Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглоно гэсэн. Үнэн үү?
-Буруу талдаа жолооны хүрдтэй автомашин аваарь осолд орох нь их юм. Тиймээс манайх зүүн талдаа жолооны хүрдтэй буюу зүүн гарын дүрэмтэй. Тиймээс бүх автомашинуудыг зүүн талдаа жолооны хүрдтэй болгох нь зөв зүйтэй гэдэг байр суурьтай байсан. Харин энэ асуудлыг салбар яамнаас “Цаг нь биш” гэсэн байр суурьтай хүлээж авсан.
-Ямар байгууллага энэ санаачилгыг гаргасан юм бэ?
-Байгууллага биш, ажлын хэсэг санал гаргасан бөгөөд үүнд мэргэжлийн холбоод гэх мэт янз бүрийн хүмүүс бий. Ажлын хэсэгт байсан 20 гаруй хүн ийм санал гаргасан.
-Авто тээврийн үндэсний төвийн дарга нарт хариуцлага тооцох уу?
-Тооцно. Одоогоор тооцоогүй байна.
-Яагаад одоо цаг нь биш гэж үзсэн юм бол?
-Яг нарийндаа авч үзвэл буруу талдаа жолооны хүрдтэй машин илүү их аваарь осол гаргаж байна гэх судалгаа байхгүй. Үзэгдэх орчин хязгаарлагдах гэх мэт асуудлууд бий. Гэтэл яг аваад үзэхэд манай ихэнх хэрэглэгчид буруу талдаа жолооны хүрдтэй “Prius” маркын бага шатахуун зарцуулдаг машин хэрэглэж байна.
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ
Б.ГЭРЭЛ
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ: Ч.ОТГОНБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.