Трампын эхний 100 хоногийг америкчууд хэрхэн үнэлж байна вэ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нэгдүгээр сарын 20-ны өдөр ажлаа хүлээн авсан. Түүний ажлын эхний 100 хоног ирэх долоо хоногийн лхагва гарагт /2025.04.30/ тохионо. Тэгвэл Трампын эхний 100 хоногийн ажлыг америкчууд хэрхэн үнэлж байгааг харцгаая.
“Pew Research” сайтаас харвал түүний рейтинг одоогийн байдлаар 40 хувьтай байгаа юм. Энэ нь нэгдүгээр сартай харьцуулахад долоон хувиар буурсан үзүүлэлт. Тус сайтын санал асуулгад оролцсон америкчуудын 59 хувь нь түүний гаалийн татварын бодлогыг эсэргүүцэж харин 39 хувь дэмжсэн байна. Мөн санал асуулгад оролцсон хүмүүсийн 55 хувь Трампын захиргаа холбооны засгийн газрын танахаар хийж буй ажлыг эсэргүүцэж, 44 хувь дэмжжээ.
Үүнээс гадна Трамп гүйцэтгэх тушаалыг ашиглаж байгаа байдлыг америкчууд шүүмжилж байгаа аж. Санал асуулгад оролцсон америкчуудын 51 хувь нь түүнийг гүйцэтгэх тушаалыг ашиглан хэтэрхий олон бодлого баталж байна гэж үзжээ. Харин 27 хувь яг таарсан хэмжээнд гүйцэтгэх тушаал ашиглаж байгаа гэсэн бол 5 хувь хэтэрхий бага ашиглаж байна гэж бодож буйгаа илэрхийлсэн байна.
Трампын захиргаа холбооны шүүхтэй зөрчилдөөд буй. “Pew Research” сайтын санал асуулгад оролцсон хүмүүсийн 78 хувь нь Трампын захиргаа холбооны шүүхийн шийдвэрийг дагах ёстой гэж үзжээ. Дээд шүүх шийдвэр гаргасан тохиолдолд америкчуудын 88 хувь нь Трампын захиргаа шийдвэрийг дагах ёстой гэсэн юм.
Америкчуудын 45 хувь нь нэг жилийн дараа эдийн засгийн нөхцөл байдал муудна гэж бодож байна. Энэ тоо хоёрдугаар сард 37 хувь байсан юм. “Reuters” болон “Ispos”-ийн хамтран явуулсан санал асуулгаар америкчуудын 31 хувь нь Трампын амьжиргааны зардлын талаарх бодлогыг дэмжиж, 57 хувь дэмжихгүй байгаа аж.
Эх сурвалж: Pew Research
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп
Трамп Энэ улсыг эдийн засагийн хямр�##�д оруулна , дэлхийд хэт их нөлөөтэй тул америк улсыг самарах тавилантай Трамп