АНУ хэлэлцээ хийж байгаа гэдгийг БНХАУ үгүйсгэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп баасан гарагт /2025.04.25/ нийтлэгдсэн ярилцлага дээр БНХАУ-тай гаалийн татварын асуудлаар хэлэлцэж байгаа гэсэн юм. Гэвч үүнийг Бээжин үгүйсгэсэн байна. Трамп “TIME” сэтгүүлтэй ярилцахдаа Бээжинтэй хэлэлцэж байгаа, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин өөртэй нь утсаар ярьсан гэж хэлжээ.
Тэгвэл БНХАУ-аас АНУ-д суудаг элчин сайдын яам мэдэгдэл гаргахдаа “БНХАУ болон АНУ нь тарифын талаар ямар ч зөвшилцөл, хэлэлцээ хийгээгүй байгаа. АНУ төөрөгдөл үүсгэхээ болих хэрэгтэй” гэсэн байна. Трампын захиргаа долоодугаар сараас өмнө дэлхийн олон арван улстай тарифын талаар тохиролцоонд хүрэхээр шуурхай ажиллаж байгаа. Мэргэжилтнүүд иймхэн хугацаанд худалдааны олон түншүүдтэй тохиролцоо хийх нь маш амбицтай, хүнд зорилго гэдгийг онцолж буй.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп
Худ�##�дааны дайнд Трамп Хядатыг дийлэхгүй цаашдаа АНУ эдийн засагийн хямр�##�д гүн орно цаг нь болсон !