Гадаад мэдээДЭЛХИЙ

“Crackingx” сайтад 300 мянган Монгол хэрэглэгчийн банкны мэдээллийг зарна гэх нийтлэл оржээ

“Crackingx” сайтад “databank.mn”, “baaz.mn”, “pass.mn” сайтын датаг зарна гэх нийтлэл орсон байна. Тус нийтлэлээс харвал 300 мянган Монгол хэрэглэгчийн банк, харилцагч байгууллага болон хувийн мэдээлэл байгаа гэж бичжээ. Мөн системийн тохиргооны файлууд,  api түлхүүрүүд, эх код гэх мэт зүйлсийг хамт зарна гэсэн байна. Нийтлэлийг “lowiq” нэртэй аккаунт оруулсан байгаа юм. Тэрхүү аккаунтыг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2025.04.22/ нээжээ. Мөн “crackingx” сайтад иргэдийн мэдээллийг зарна гэснээс өөр нийтлэл оруулж байгаагүй аж.

Иргэдийн хувийн мэдээллийг зарна гэх нийтлэл дотроо нотолгоо болгон гурван зураг хавсаргасан байна. Мэдээллийг 25 мянган ам.доллароор ганц л хүнд зарна хэмээжээ. Тэрхүү этгээд худалдан авах хүсэлтэй хүнийг “tox” нэртэй end-to-end encryption байдлаар мессеж илгээдэг аппликейшнээр холбогд гэсэн байна. End-to-end encryption гэдэг нь мессеж илгээж буй хүмүүс л харах боломжтой байдлаар мэдээлэл илгээхийг хэлдэг.

Өнгөрсөн жил “crackingx” сайт дээр Интермед эмнэлгийн үйлчлүүлэгчдийн хувийн мэдээллийг зарна гэх нийтлэлийг “zina_shutova” нэртэй аккаунт оруулж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 30, 2025 10:50

Энэ хүнийг олох амархан. Хэдхэн хүн шүүгээд л гарч ирэх нь байна.

Зөнч
Зөнч
4 сар 30, 2025 10:50

Зарна л биз,хэнд хэрэгтэй юм. Бид учраа өлхөн олчихно

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
5 сар 4, 2025 10:56

Z тэмдэгтэй байна уу даа? Ганцхан Монголын л юм гаргадаг сайт юм уу даа? Сайн ажиглаж яар�##�тай эрж олууштай хэрэг явд�##� байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button