Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, Украин хоёр Трампын хүссэн газрын ховор металлын гэрээг зурлаа

Лхагва гарагт /2025.04.30/ АНУ, Украин хоёр Доналд Трамп хүсэж байсан газрын ховор металлын гэрээнд гарын үсэг зурсан байна. Тус гэрээний хүрээнд АНУ Украины ашигт малтмалын нөөцийг давуу эрхтэй ашиглах боломжийг олгож, Украины дэд бүтцийг сэргээн босгох ажлыг санхүүжүүлнэ.

Хоёр улс хэдэн сарын турш үргэлжилж, зарим тохиолдолд гацсан хэлэлцээрийн үр дүнд тэрхүү гэрээг зурсан байна. Эх сурвалжуудын хэлж буйгаар гарын үсэг зурсан хэлэлцээ сунжирсны эцэст хоёр тал гэрээг үзэглэжээ. Газын ховор металлын гэрээг гарын үсэг зурах нь Трамп, Цагаан ордонтой харилцаагаа сэргээх Киевийн хүчин чармайлтын гол хэсэг. Украины албан тушаалтнууд энэхүү гэрээ АНУ үргэлжлүүлэн Украинд дэмжлэг үзүүлэх баталгаа болно гэж найдаж буй.

АНУ-ын Сангийн яамны нийтэлсэн зураг дээр АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, Украины Тэргүүн шадар сайд Юлия Свириденко нар гэрээнд гарын үсэг зурж буй нь харагджээ. Свириденко мэдэгдэл гаргахдаа энэхүү гэрээний хүрээнд “Санхүүгийн шууд тусламжаас гадна, шинэ төрлийн тусламж үзүүлж болно. Тухайлбал, Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем өгч болно” гэсэн юм.

Герман дахь Киэлийн хүрээлэн тооцоолсноор АНУ нь Украины хамгийн том зэвсэг хандивлагч. 2022 онд дайн эхэлснээс хойш Вашингтон Украинд 72 тэрбум ам.долларын зэвсэг илгээсэн байна. Энэ тусламжийн хариуд АНУ ямар нэгэн зүйл авах ёстой гэж Трамп үзэж байгаа. Ийм ч учраас Трамп Украины газын ховор металлын нөөцийг ашиглах эрх авахын тулд Киевт их хэмжээний дарамт шахалт үзүүлсэн.

Зургийн эх сурвалж: The Atlantic

Газрын ховор металлын гэрээнд гарын үсэг зурахаас өмнөхөн Трамп АНУ нь Украинд үзүүлж буй тусламжийнхаа хариуд ямар нэгэн зүйл авах ёстой гэж бодож буйгаа илэрхийлсэн байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Трамп, Ж.Д. Ванс хоёртой маргалдсан өдөр хоёр тал газрын ховор металлын гэрээнд гарын үсэг зурах ёстой байсан юм. Үүний дараа Украин, АНУ-ын харилцаа хэцүүдсэн.

Тэгвэл одоо ийнхүү Трампын шахалтаар Украин гэрээнд гарын үсэг зурлаа. АНУ-ын Сангийн яам гэрээг баталсан гэдгийг мэдээлэхдээ “Энэхүү хамтын ажиллагаа нь ОХУ-ын бүрэн хэмжээний түрэмгийллийн дараа АНУ-ын ард түмэн Украиныг батлан хамгаалахад үзүүлсэн томоохон санхүүгийн болон эд материалын дэмжлэгийг хүлээн зөвшөөрч буй явдал” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
5 сар 1, 2025 13:24

За тэхээр хэн нь дайнд ашиг олж вэ өнөө өмөөрөөд байгаа no war билүү хөдөлгөөнийхөөн Злинскийг баахан хөөргөж өгөөд хуучин зэвсгээ борлуулаад оронд нь давуу эрхээр ховор элементийг нь авах тэгээд муу удирдагчийн гайгаар ард түмэн нь дайны хөлд нэрвэгдэх шив.

Зочин
Зочин
5 сар 1, 2025 16:05

Шун�##�тай хүүр вэ

Холбоотой мэдээ

Back to top button