Улаанбурханы батлагдсан тохиолдлын тоо 1000 давлаа

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1035 болсон талаар мэдээллээ. Харин хавьтлын тоо 11539 байгаа бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 209, гэрээр эмчилгээ авч байгаа 72, эдгэрсэн 754 хүн тус тус бүртгэгджээ.
Харин бүс нутгуудаар хуваан авч үзвэл
- Сэлэнгэ аймагт 1
- Дорноговь аймагт 1
- Архангай аймагт 4
- Хэнтий аймагт 6
- Баянхонгор аймагт 19
- Төв аймагт 20
- Дундговь аймагт 97
- Өмнөговь аймагт 209
- Улаанбаатар хотод 673 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Улаанбурхан өвчний нууц хугацаа дунджаар 9-11 хоног (7-28 хоног). Өвчний эхний шинж тэмдэг нь цочмог халууралт бөгөөд 1-4 өдөр үргэлжилнэ. Үүнтэй зэрэгцэн бие сулрах, цочромхой болох, ууртай болох, уйлагнах, толгой өвдөх, хоолны дур буурах, нойр хямрах зэрэг шинжүүд илэрнэ. Тус өвчний илрэх үеийн гурвал шинж тэмдэг болох ринит, ларингит, коньюктивит гэсэн үеүд байдаг. Ринитийн үед найтаах, хамар битүүрэх, хамраас эхэндээ ус шиг, яваандаа идээрхэг ногоон өнгөтэй нус гарна. Ларингит буюу төвөнхийн үрэвслийн үед хуурай, шаналгаатай, олон удаа хуцуулж ханиалгана, хоолой сөөнө. Коньюктивит нь нүдний салст бүрхэвч хавагнах, улайх, гэрэлд гялбах, нулимс гоожих, нуух цувах зэрэг шинж илэрнэ.

Дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд иргэд та бүхэн яаралтай эмнэлгийн байгуулагд хандаж, эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.