БНХАУ татвараас чөлөөлөх Америк бараануудын жагсаалт гаргасан гэв

АНУ БНХАУ-ын ихэнх бараанд 145 хувийн гаалийн татвар ногдуулсны дараа Бээжин хариу арга хэмжээ авч мөн ихэнх бараанд нь 125 хувийн тариф оноосон. Тэгвэл БНХАУ гаалийн татвараас чөлөөлөх Америк бараануудын жагсаалтыг гаргаж, импортлогч компаниудад чимээгүйхэн мэдэгдэж байгаа гэж хоёр эх сурвалж “Reuters” агентлагт хэлсэн байна.
БНХАУ эм, микрочип, онгоцны хөдөлгүүр гэх мэт бараануудыг аль хэдийн гаалийн татвараас чөлөөлсөн байгаа. Мөн Бээжин компаниудас татвараас чөлөөлөх шаардлагатай, зайлшгүй бараануудын талаар асууж байгаа гэж өөр эх сурвалжууд өмнө нь хэлсэн. Харин татвараас чөлөөлөх бараануудын жагсаалтын талаар ямар нэгэн мэдээлэл байгаагүй юм.
Америкт үйлдвэрлэсэн эмийг БНХАУ-д борлуулдаг компанийн эх сурвалж хэлэхдээ Шанхай хотын Пудон мужийн захиргаа тэдэндэй даваа гарагт /2025.04.28/ холбогдсон гэжээ. Тус компанийн зарим бүтээгдэхүүнд нь АНУ-ын технологи шаардлагатай аж. Ийм учраас тэрхүү фирм зарим барааг татвараас чөлөөлүүлэхийн тулд лоббидож байсан гэж эх сурвалж хэлсэн байна. Тэр эх сурвалж “Бидэнд хэрэгтэй АНУ-ын олон технологи одоо ч гэсэн бий” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худ�##� мэдээ. Нэг ч барахг чөлөөлөөгүй