Хушаат суманд гарсан галыг унтраахаар ажилласаар байна

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 6 байршилд гарсан түймрийн 3 хэсгийг нь цурамд оруулжээ. Түймрийг унтаахаар Онцгой байдлын ерөнхий газар, нийслэл, Дархан-Уул аймаг зэрэг газруудын онцгой байдлын албан хаагчид ажиллаж буй.
Сэлэнгэ аймгийн Хушаат суманд гарсан түймрийг унтраахаар Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хушаат сумын иргэд нийлсэн 600 гаруй хүн ажиллаж буй. Орхон аймгийн ОБГ-ын алба хаагчид хүч нэмэгдүүлэхээр сумын төвөөс ирсэн бөгөөд заагдсан чиглэлд сумын иргэдээр газарчлуулж очин түймэрт оролцсон байна. Зүүнбүрэн, Хушаат сумын хилийн заагт асаж буй уг түймрийн тархалтыг баруунаас зүүн тийш зогсоож байгаа аж. Одоогийн байдлаар хэд хэдэн айлын өвөлжөө, гэр, эд хөрөнгө галд өртсөн. Түймэр унтраалцахаар ажиллаж байгаа хүмүүстэй холбоо барих, тэдний ашиглаж байгаа гал унтраах хэрэгслийн түлш, ус дөхүүлэх боломж тааруу байгаа гэсэн мэдээллийг өгчээ. Салхины эрч үе үе ширүүсэж унтраасан зарим хэсэгт эргэж уугих, гал асах тохиолдол гарч байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.