Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөх Уолзыг чөлөөлж, Рубиог оронд нь томилллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт /2025.05.01/ мэдэгдэл хийхдээ үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолзыг ажлаас нь чөлөөлж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиог тус албан тушаалд томилсон байна. Энэхүү үйл явдал Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд томоохон албан тушаалтныг сольсон анхны тохиолдол боллоо.

Трамп сошиал платформ дээр бичихдээ улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавихын төлөө шаргуу ажилласан Уолзыг НҮБ-д суух АНУ-ын дараагийн элчин сайдаар нэр дэвшүүлнэ хэмээсэн байна. Хуурай газрын цэргийн тусгай ангийн алба хаагч, Флорида мужийн хууль тогтоогч асан тэрбээр Цагаан ордон дотроос шүүмжлэлтэй тулгараад байсан юм. Тухайлбал гуравдугаар сард Signal аппликейшний чатад “The Atlantic” сэтгүүлийн редакторыг санамсаргүй нэмсний улмаас цэргийн нууц мэдээлэл алдагдсан явдалтай тэр нэр холбогдсон.

Төрийн нарийн бичгийн дарга Рубио одоогоос эхлэн хоёр албан тушаал хашна. 1970 онд Хенри Киссинжер төрийн нарийн бичгийн дарга, үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байснаас хойш тус хоёр албан тушаалыг нэг хүн хашиж байгаагүй юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button