Шүүгч Трамп дайны хууль ашиглан цагаачдыг албадан гаргахыг хууль бус гэж үзлээ

АНУ-ын дүүргийн шүүгч Фернандо Родригез пүрэв гарагт /2025.05.01/ шийдвэр гаргахдаа Ерөнхийлөгч Доналд Трампын захиргааг дайны үеийн хууль ашиглан цагаачдыг албадан гаргахыг хориглосон байна. Трамп гуравдугаар сарын дундуур 1798 онд батлагдаж байсан “Харийн дайсан” нэртэй дайны үеийн хуулийг ашиглаж хууль бус цагаачдыг албадан гаргана хэмээсэн.
Хэд хэдэн мужийн шүүгч Трампын захиргааг тэрхүү хуулийг ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан юм. Колорадо мужийн шүүгч өнгөрсөн долоо хоногт Трампын захиргаа албадан гаргах гэж буй цагаачдад шүүхэд зарга үүсгэх хугацааг дор хаяж 21 хоногоор олгох ёстой гэсэн шийдвэр гаргасан.
Тэгвэл шүүгч Родригез 36 хуудас бүхий бичиг гаргахдаа Трампын захиргаа Венесуэль гэмт бүлэглэлийн гишүүн гэж үзсэн цагаачдыг гаргах ажилдаа “Харийн дайсан” хуулийн хамрах хүрээг хэтрүүлсэн гэж үзжээ. Түүний гаргасан шийдвэр бусад шүүгчдийнхтэй харьцуулахад Трамп тус хуулийг ашиглахыг шууд үл зөвшөөрсөн анхны тогтоол байв. Родригез бичихдээ Трен де Арагуа бүлгийн АНУ дахь үйл ажиллагаа нь халдлага биш гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хошного Трамп