Трамп Харвард татвараас чөлөөтэй байдаг статусыг цуцална гэж мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп баасан гарагт /2025.05.02/ мэдэгдэл хийхдээ Харвардын их сургууль татвараас чөлөөтэй байдаг статусыг цуцална хэмээсэн байна. Тэрбээр Truth сошиал платформ дээр бичихдээ “Бид Харвардыг татвараас чөлөөлдөг статусаас хасна. Тэдний хүртэх ёстой зүйл бол энэ” гэж бичжээ. Трамп өмнө нь өнгөрсөн сарын дундуур Харвард улс төр, терроризмыг дэмжсэн үйл ажиллагаа явуулсаар байвал татвараас чөлөөтэй байдаг статусаа алдах ёстой байх гэж байсан юм.
Тус их сургууль татвар төлүүлдэг болгоно гэх Трампын өчигдрийн мэдэгдэлд хариу өгөхдөө ингэвэл АНУ-ын татварын хуулийг урвуулаан ашигласан, гэмт хэрэг болно гэжээ. Харвард Трампын захиргааг 2.2 тэрбум ам.долларын санхүүжилт царцаасных нь төлөө шүүхэд өгсөн байгаа.
Трамп татвараас чөлөөлдгийг нь болиулна гэж бичсэний дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Харрисон Филдс хэлэхдээ Татварын алба явуулж магадгүй ямар нэгэн арга хэмжээ нь ерөнхийлөгчөөс хараат бус, мөн аливаа аудит шалгалт нь Трамп нийтлэл оруулахаас өмнө эхэлсэн хэмээжээ. Татварын хуулийн дагуу Татварын алба Цагаан ордноос зохисгүй хүсэлт хүлээн авсан тохиолдолд АНУ-ын Сангийн яамны Татварын албаны ерөнхий байцаагчид тайлагнахыг шаарддаг юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөнөг Өвгөн
Нэрнэс цаашгүй сургуул төгссөн төгсөгчид нь хулгайч нар Элбэгдорж оюун эрдэнэ гээд л