Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ ОХУ-ын эсрэг шинэ хориг бэлтгэж байгаа ч Трамп гарын үсэг зурах нь тодорхойгүй

АНУ-ынн албан тушаалтнууд ОХУ-д үзүүлж буй дарамт, шахалтаа нэмэгдүүлэхийн тулд банк болон эрчим хүчний салбарт нь шинэ хориг бэлтгэж дууссан гэдгийг эх сурвалжууд “Reuters” агентлагт хэлсэн байна. Шинэ хоригт хамрах компаниудад ОХУ-ын Газпром компани болон байгалийн баялаг, банкны салбартай холбоотой томоохон аж ахуйн нэгжүүд багтах аж. Гэхдээ Трамп тус хоригт гарын үсэг зурж батлах эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Нэгэн эх сурвалж “АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ОХУ-ын эсрэг нэмж хориг арга хэмжээ авахаар ажиллаж байгаа. Гэхдээ уг хоригийг Трамп гарын үсэг зурж батлах ёстой” гэж хэлжээ. Өөр эх сурвалж “Reuters” агентлагт хэлэхдээ “Хоригийг хэрэгжүүлэх эсэх нь цэвэр түүний мэдэлд байгаа” хэмээсэн юм.

АНУ-аас НАТО- суудаг элчээр ажиллаж байсан Курт Волкер “Путин “Бид гал зогсоож, энх тайван тогтооно” гэж хэлэх боломжийг нь олгохын тулд Трамп хэд хэдэн удаа буулт хийсэн. Гэхдээ Путин ингэж хэлэхээс татгалзсаар байна. Энэ бол ОХУ-д шахалт үзүүлэх дараагийн алхам” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 3, 2025 19:25

Хошного Трамп

Зочин
Зочин
5 сар 3, 2025 21:25
Reply to  Зочин

Ал Путин

Холбоотой мэдээ

Back to top button