Улс төрийн мэдээ
УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана

Өнөөдөр /2025.05.05/ УИХ дахь МАН болон АН-ын бүлэг 10 цагаас хуралдана.
Мөн
- Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар судлах, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- Төрөөс хүний эрх, эрх чөлөө, хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа цахилгаан дугуй (суррон), скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- Бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлэх бүтээгдэхүүн солилцооны талаар хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- Шүгэл үлээх журмын талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангах, бодлогын шалгуур үзүүлэлтийг оновчлох болон хэрэгжилтэд үнэлгээ, мониторинг хийхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
Түүнчлэн Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралданаар Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэх бол
Төрийн байгуулалтын байнгын хороогоор
- Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх, үргэлжилнэ/
- Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан /үргэлжилнэ/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.