Top StoriesСурвалжилга

Сурвалжилга: 2023 онд дуусах 2.6 тэрбумын сэргээн засварлалтыг монголчууд хийж чадалгүй дуншсаар 3 жил болгов

Соёлын яамнаас 2022 онд хоёр музейг сэргээн засварлахаар төлөвлөсний нэг нь "Богд хааны ордон" музей.

Богд хааны ордон музей нь монголд байгаа цор ганц хааны сууц байгууламж гэдгээрээ онцлог Монголын сүүлчийн хаан наймдугаар Богд Жавзандамба хутагтын ногоон ордонд байрлах музейн цогцолбор юм. Тус музей нь 8600 гаруй үзмэртэй, жилд 40 мянга гаруй үзэгч хүлээн авдаг гэх судалгаа бий. Уг музей өдгөө 120 гаруй жилийн настай. Монголын хаант төрийн гүн бэлгэдэлтэй, шашны хосгүй үнэт эдлэл, түүхэн дурсгалуудыг агуулсан, уран хийц бүх сонгодог өв соёлын цогцолбор юм.

"Богд хааны ордон" музейг сэргээн засварлахад улсын төсвийн 2.6 тэрбум төгрөгийг зарцуулж буй. Төсвийн хүрээнд музейд сүүлийн 60 жил хийгээгүй томоохон сэргээн засварлалтыг эхлүүлж музейн "Лавиран", "Найдан", "Бурхадын сүм"- ийг 2022 оны наймдугаар сард засварлаж эхэлсэн.

Улмаар анхлан 2023 онд ашиглалтад орон хэмжээн засварын ажил тус ондоо дөнгөж 50 хувьдаа хүрсэн. Харин 2024 онд засварын ажил нь 70 хувьд хүрч мөн л тус оныхоо наймдугаар сард ашиглалтад орно хэмжээн Соёлын яамнаас мэдэгдэж байсан ч ашиглалтад ороогүй.

Тиймд Богд хаан музейг засварлаж чадахгүй байгаа гэх яриа ч гараад байна. Иймд гурван жил дуншсан тус музейн сэргээн засварлалын ажил ямар шатандаа явж байгаа эсэхийг сурвалжлахаар Богд хааны ордон музейг зорив.

Богд хааны ордон музей 2025.04.30

Бид музейд мягмар гарагт очиход хаалга нь хаалттай зогсоолын жижүүрээс өөр хүнгүй байв. Учир нь тус музей мягмар, лхагва гарагт амардаг тул хэн ч байхгүй гэх мэдээллийг жижүүр нь өгөв.

Үргэлжлүүлэн музейн менежер эсвэл бусад ажилтантай холбогдож болох эсэхийг лавлахад, “Бүгд амарч байгаа. Зугаалгаар явсан тул ярих боломжгүй” гэж цааргалав.

Тиймээс тус жижүүрээс завсартай холбоотой хэдэн асуулт асуухад дараах хариултыг өгсөн юм.

-Манай засварын ажил дуусаагүй байгаа. Одоо гол дуган дээр явж байгаа. Өвөл засварын ажил зогсдог. Хавар эхэлдэг. Ажил нь саяхан эхэлсэн. Өнөөдөр музей амарч байгаа тул засварынхан ч бас байхгүй байна. Сэргээн засварлалтад хэдэн монгол хүн ажилладаг. Засвар нь дуусах бол болоогүй. Үйл ажиллагаагаа бол манайх хэвийн явуулж байгаа мягмар, лхагва гарагаас бусад өдөр хүмүүсийг оруулж байгаа. Засвартай хэсгээс бусад хэсэгт үйлчилгээ хэвийн явж байгаа.

Эндээс бид засварын ажил дуусаагүй талаарх мэдээллийг авав. Харин хэрхэн үргэлжилж буй талаар албаны хүнээс тодруулах гэсэн боловч хариулт өгөх мэргэжилтэн олдсонгүй. Зөвхөн ажлын өдрүүдэд нь очиж музейн ажилчдыг л олж уулзах боломжтой аж.


Энэ музейн засвар анхнаасаа “сэргээн засварлалтын ажлыг туршлагагүй, мэргэжлийн бус компани гүйцэтгэж байна” асуудал дагуулж өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хэвлэлийн онцлох сэдэв болоод амжсан.

Богд хааны ордон музейн засварын ажлын тендер нь 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн гурван ч удаа зарлагдаж, туршлагатай хоёр компанийн хасаад соёлын яам туршлага бага компанийг шалгаруулсан нь “Энэржин” компани.

Энэ компанийн талаар нээлттэй мэдээллийн сангаас хайж үзэхэд, 2015 онд байгуулагдсан. Барилга угсралт, барилгын засвар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өмнө нь хоёр сумын хийд болон дуганы сэргээн засварлалтын тендерт оролцоод хасагдаж байсан. Компанийн захирал нь Д.Тулга гэх иргэн.

“Энэржин” компанийн захирал Д.Тулга

Монголд соёлын өв сэргээн завсарлагч гарын 10 хуруунд багтам цөөн. Харин үүн дотор өөрийгөө 30 жилийн туршлагатай гэх Д.Тулга мэтийн залуу хүмүүс багтдаггүй байна.

Мөн хамгийн сонирхолтой нь мөн улсын төсвийн 1.7 тэрбумаар санхүүжүүлж Соёлын яамнаас зохион байгуулж буй "Чойжин ламын сүм" музейг сэргээн засварлах ажлыг ч мөн “Энэржин” компани гүйцэтгэж байгаа юм байна. Үүнээс гадна "Ядамын сүм"-ийг ч мөн сэргээн засварлаж буй аж.

Тэгвэл дээрх хоёр сүмийн сэргээн засварлалтын ажил мөн л дуусаагүй. Маргаан дагуулсаар байгаа юм. Тухайлбал өнгөрсөн хугацаанд "Чойжин ламын сүм" музейн сэргээн засварлалтын талаар шүүмжлэл олноор гарч, мөн л хэвлэлүүд хэд хэдэн удаа онцолсон байдаг.

Мөн “Энэржин” компанийн талаар туршлагатай сэргээн засварлагч Г.Нямцогт “Энэ компанид мэргэжлийн хүмүүс байхгүй” гэж хардаж буйгаа мөн илэрхийлж байжээ.

Ингээд зогссонгүй “Энэржин” компанийн захирал Д.Тулга Богд хааны ордон музейн сэргээн засварлалтын талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа. “Бид туршлагагүй, багын ажиллагаа дутмаг байснаас үүдэж сэргээн засварлалтын ажилд алдаа гаргасан. Одоо түүнийгээ засаж байгаа” гэх ярилцлагыг 2024 оны наймдугаар сард өгчээ.

Богд хааны музей дахин давтагдашгүй олон зүйлээр анхдагч үнэт соёлын өв. Тэр ч утгаараа мэргэжлийн түвшинд сэргээн засварлах ёстой. Гэвч алдаа гарсан талаар ажил хийж буй компанийн захирал нь ийн жишим ч үгүй хэвлэлд ярьсан байдаг.


Мөн өнгөрсөн хугацаанд гурван удаа уг сэргээн засварлалтын талаар Соёлын яамнаас албан ёсны мэдээлэл гаргасан байдаг.

Эхнийх нь, сэргээн засварлалтын ажил эхэлж буй талаар 2022 оны наймдугаар сард мэдээлж байв.

-Тус мэдээнд Богд хааны ордон музейн сэргээн засварлалтыг наймдугаар сарын 01-ний өдрөөс сэргээн засварлалтын ажлыг эхлүүлэхээр болов.

Богд хааны ордон музейн Лавиран, Найдан, Бурхадын сүмийн засварын ажлын зураг төсөл өнгөрсөн онд Барилгын хөгжлийн төвөөр батлагдан гарсан бөгөөд дурсгалт барилгыг задалж буулгах, вааран дээврийг 100 хувь засварлах, хуучин банзан шал, дүүжин тааз, хаалга цонх зэргийг сэргээн засварлах юм.

Түүхэн дурсгалт барилгын сэргээн засварлалын ажил эхэлж байгаатай холбогдуулан Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв БНСУ-аас түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг урьж ажиллуулна гэж байв.

Гэвч үнэн хэрэгтэй энэ ажлын хүрээнд гаднын туршлагатай гэх гаднын мэргэжилтнүүд Соёлын яамтай хамтран барилгын сэргээн засварлалтын ажилд хяналт тавьж, зөвлөгөө тусламж үзүүлэх, сэргээн засварлалтын чиглэлээр сургалт, семинар хийсэн байдаг. Харин гол ажлыг “Энэржин” компанийнхан хийсэн.

Үүний дараа 2023 оны зургаадугаар сарын 21 нд Соёлын яам Богд хааны ордон музейн сэргээн засварлалтын ажлын явцыг мэдээлж байжээ.

-Тус мэдээнд сэргээн засварлалтын ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд энэ онд багтаан засварлалтын ажлыг дуусгахаар төлөвлөж байгаа юм гэж байв. Гэсэн ч ашиглалтад ороогүй.

Дараа нь 2024 оны зургаадугаар сарын 4-нд Богд хааны ордон музейн сэргээн засварлалт 70 хувьтай үргэлжилж байгааг мэдээлж, тус оны наймдугаар сард ашиглалтад орно гэсэн боловч мөн л ашиглалтад орсонгүй явсаар 2025 оны тавдугаар сартай золгоод байна.

Мөн засварын ажил одоо ч дуусах болоогүйг харуул нь хэлж буй.


Түүнчлэн Япон улсын Эзэн хаан Нарухито хатан хаан Масакогийн хамтаар Монгол Улсад ирэх долоодугаар сарын эхээр айлчилна. Энэ үеэр хаан, хатан хоёрт Богд хаан музейг үзүүлэх хөтөлбөр байгаа гэх мэдээлэл бий.

Мэдээж Японы эзэн хаанд Монголд байгаа цор ганц хааны ордноо үзүүлэх нь тодорхой. Гэвч тус музейн сэргээн засварлалт дуусаагүй байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 5, 2025 09:26

Ганган чавчааны сонгодог аргачл�##�

Зочин
Зочин
5 сар 5, 2025 09:39

Дээр үед сүм хийд барьдаг мужаан дархан тоосгочид бол бараг урлаач гэгдэхээр хүмүүс байлаа. Одоо үед бол мундаг багажтай боловч барилгын туслах, 100 айлын би чадначууд л байгааштээ.

зочин
зочин
5 сар 5, 2025 12:45

музейн амр�##�тын өдөр амраад, хагас бүтэн сайн �##�бан ёсны амр�##�таа эдлээд жаргадаг хулгайчууд байна даа, гэрээгээ цуцлаад монгол гэр хийдэг буддаг мужааны багтай гэрээ хийхэд л болчих байх даа

Зочин
Зочин
5 сар 5, 2025 16:54

Бутан, Неп�##� улсын хямд зардлаар мэргэжлийн уран дархан урьж авчраад засуулж болно

Иргэн
Иргэн
5 сар 5, 2025 17:21

Ганц харуулаас авсан тайлбартай мэдээ бэлтгээд яах вэ дээ. Нээлттэй өдрийг нь мэдчихээд очиж чадаагүй юм бол, маргааш нь дахиад очиж хариуцсан �##�баны хүн, гүйцэтгэгч байгууллагаас нь мэдээлэл авч болсонгүй юу. Соёлын яамтай нь яагаад холбогдоогүй юм? Ийм түүхий мэдээлэл бэлтгэмээргүй байнаа Жарг�##�маа. Нэхэн сурв�##�жлаарай.

Холбоотой мэдээ

Back to top button