Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп гадаадад хийсэн кинонд 100 хувийн тариф оноолоо

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.05.04/ гадаадад үйлдвэрлэсэн бүх кинонд 100 хувийн татвар ногдуулна гэж зарласан байна. Тэрбээр АНУ-ын кино үйлдвэрлэлийн салбар маш хурдан мөхөж байгаа тул тарифын зохицуулалт боловсруулах эрхийг АНУ-ын худалдааны төлөөлөгчдөд өгч байна гэжээ. Трамп өөрийн сошиал хуудас дээрээ “Энэ бол бусад үндэстнүүдийн нэгдсэн хүчин чармайлт, тиймээс үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа хэрэг. Бусад бүх зүйлээс гадна энэ бол мессеж, суртал ухуулга” хэмээсэн юм.

БНХАУ, АНУ-ын хооронд үүсээд буй худалдааны дайны хүрээнд Бээжин Холливудын кинонуудыг дотоодын зах зээлээс хориглосон. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд БНХАУ жилдээ арван Холливудын кино дотооддоо үзүүлдэг байсан юм. Гэвч Трампын эхлүүлсэн худалдааны дайн нь Америк киноны эрэлтийг БНХАУ-д бууруулна гэж Бээжингийн Үндэсний кино урлагийн захиргаа мэдэгдсэн.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button