Оросын 4 депутатыг улсынх нь талаар худал түүх ярьсан гэж Казахстан руу нэвтрэхийг хориглолоо

Казахстан улсын зүгээс ОХУ-ын Төрийн Думын дөрвөн гишүүнийг өөрсдийн улс руу нэвтрэхийг хориглосон нь албан ёсны шийдвэр гэдгийг DW тус улсын засгийн газрын түвшний эх сурвалжаар баталгаажуулжээ.
Казахстан улс бол төрийн өндөр дээд албан тушаалтнууд руу чиглэсэн доромжлол, заналхийлэл олон нийтэд түгээсэнтэй холбоотойгоор тэднийг хар жагсаалтад оруулсан байна. Үүнд, ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга Пётр Толстой, Олон улсын хэрэг эрхлэг хорооны 1-р орлогч дарга Вячеслав Никонов, “Нэгдмэл Орос” намын гишүүд болох Евгений Примаков нарыг нэрлэжээ.
Пётр Толстой Украины дараа Казахстан улс Оросын дараагийн асуудал болж магадгүй гэж мэдэгдэж Алматы хотыг “Оросуудын байгуулсан хот, Казахстагн улс өөрийн түүхийг зохиож Оросоос тусгаарлагдахыг оролдож байна” хэмээн буруутган ярьсан байна. Харин Вячеслав Никонов Оросын Үндэсний телевизээр “Казахстан гэж улс ерөөсөө байгаагүй” хэмээн мэдэгдсэн бол Евгений Фёдоров Никоновын байр суурийг дэмжиж, Орост Казахстанаас тодорхой газар нутгийг буцааж авах хэрэгтэй хэмээн нэмжээ. Өнгөрсөн сард Андрей Грозинд Казахстан руу нэвррэхийг хориглосон бөгөөд тэрээр Асатанад очиж хуралд оролцохоор төлөвлөж байсан ч хил дээр бичиг баримтыг нь шалгах үед өөрт нь хориг тавьсныг мэджээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Со үүл эбэ баяр Баярхүү нарт хойд хөрш с�##�аавч өгнө
Казахстан гэдэг улс байгаагүй шүү дээ шинэ улс түүх нь богинохон тэглээ гээд хүний улсын өөртөө наах гэсэн оролдлого их гаргасан бусдын дургүйг хүргэж дээ тэглээ гээд бусдын газар нутагт зан�##�хийлж болохгүй шүү дээ
Казахстан гэж улс дэлхийн түүхэнд байгаагүй гэж оросууд ярьдаг нь тэдний түүхчидийн ярьж бичдэг зүйл юмаа. Монголын Зүүн гарын улсын бүрэлдэхүүнд байсан газар нутаг, түүн дээр нь казакууд амьдарч байсан одоо ч амьдарч байгаа билээ. Х�##�хын ноёдууд манжийн хаанд сайн дураараа дагаар орж отго жинс горьдож ноён болж байх үед Тува, Х�##�имаг, Казакууд оросын хаанд дагаар орсон байдаг билээ. Яг Казакстан гэж улс Тува улс, Х�##�имаг улс гэж түүхэнл байгаагүйтэй адил бололтой. Оросууд Монгол улс гэж байгаагүй гэж хэзээ ч хэлдэггүйг харахад тэд түүхийг үнэнээр нь ярьж бичдэг ч байж болох юм.