Гадаад мэдээДЭЛХИЙ

Ши Жиньпин энэ долоо хоногт ОХУ-д айлчилна

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин лхагва гарагаас /2025.05.07/ бямба гарагийн /2025.05.10/ хооронд ОХУ-д айлчилна. Тэрбээр Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн баярын парадад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон бусад орны удирдагчдын хамтаар оролцох юм.

Кремль энэ талаар ням гарагт /2025.05.04/ мэдэгдэл хийхдээ хоёр улсын ерөнхийлөгч түншлэл, стратегийн харилцааг хөгжүүлэх, олон улсын болон бүс нутгийн асуудлаар хэлэлцээ хийнэ гэсэн байна. Кремль нэмж мэдэгдэхдээ “Хоёр талын засгийн газар болон сайд нар хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна” хэмээжээ.

Путин Ялалтын баярыг тохиолдуулан Украинд гурван хоног гал зогсооно гэж мэдэгдсэн. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский гал зогсооно гэсэн нь зүгээр л тоглолт хэмээсэн юм. Гурван жил гаруй үргэлжилж буй дайнд БНХАУ өөрийгөө төвийг сахиж байгаа гэж мэдэгдэж буй. Гэхдээ барууны орнууд БНХАУ-ыг ОХУ-д цэргийн технологид шаардлагатай зүйлсийг зарж байгаа гэж үздэг.

Эх сурвалж: Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button