Нийгэм мэдээ

1500 ширхэг сумыг хууль бусаар худалдаалах гэж байжээ

Цагдаагийн байгууллагаас иргэн Б нь 2024 оны наймдугаар сард СХД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар олж авсан 1500 ширхэг байлдааны зориулалттай сумыг тээвэрлэн бусдад худалдаалах гэж байсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явууллаа.

Шалгалтын ажиллагаагаар тухайн иргэн 1500 ширхэг байлдааны зориулалттай сумыг 2022 онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бусдаас хууль бусаар олж авч улмаар Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх дугаар байрны B1 давхрын гражид хадгалж улмаар 2024 оны наймдугаар сард бусдад худалдан борлуулах гэж байсан хууль бус үйлдэл тогтоогдсон байна.

Энэ хэргийн холбогдогч иргэн Б-д эрүүгийн хуулийн 20.4.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэн яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлээд байна.

Монгол улсын эрүүгийн хуульд байлдааны хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн борлуулсан зэрэг хууль бус үйлдэлд 5-27 сая төгрөгөөр торгох эсхүл 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,1-5 жил хүртэлх хугацаар хорих ял шийтгэхээр заасан байдаг байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 5, 2025 15:16

ЯМАР АЙМААР ЕН БҮҮР АЙЧИХЛАА ШҮҮ СУМ ИХЭЭР БОРЛУУЛААД ХЭНИЙГ НУХАХ НЬ ВЭ? МИНИЙ ХАЙРТ НАМ ЗАСГИЙН ЭСРЭГ ОНГИ ГОЛЫН МӨНХБАЯР АГАА ШИГ ЮМ БОЛОХНЭЭ.ХАТУУ ШИЙТГЭЭРЭЙ БИД БУУЖ ӨГӨХГҮЙ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button