АНУ-ын Батлан хамгаалахын сайд зэвсэгт хүчнийхээ хамгийн өндөр албан тушаалтнуудыг цомхотгоно

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет даваа гарагт /2025.05.05/ мэдэгдэл хийхдээ дөрвөн одтой зэвсэгт хүчний албан тушаалтнуудын тоог 20 хувиар цөөлнө гэжээ. Хэгсет зэвсэгт хүчний хамгийн өндөр албан тушаал хашдаг хүмүүсийн тоо хэтэрхий том байна гэж бодож буйгаа эртнээс илэрхийлж ирсэн юм.
Хэгсетийн гаргасан санамж бичигт Үндэсний гвардын офицеруудын тоог дор хаяж 20 хувиар цөөлж, армийн генерал ба адмиралуудын тоог 10 хувиар багасгана гэжээ. Тэр өөрийн сошиал хуудас дээрээ “Илүү олон генерал, адмирал байлаа гээд амжилтад хүрэхгүй. Энэ арга хэмжээ бол өндөр албан тушаалтнуудыг шийтгэх зорилготой цавчилт биш” хэмээн нийтлэл оруулсан байна. Хэгсет нэмж бичихдээ цомхотголын ажил дээр Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран ажиллаж байгаа, гол зорилго бол стратегийн бэлэн байдлыг дээд зэргээр нэмэгдүүлэх гэжээ.
Тэрбээр АНУ-ын батлан хамгаалахын сайдаар томилогдох үедээ мэдэгдэл хийхдээ АНУ-д дөрвөн одтой 44 зэвсэгт хүчний алба хаагч байгаа хэмээсэн юм. Хэгсет албан тушаалаа хүлээх авснаас хойш Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Тэнгисийн цэргийн дээд адмирал, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн даргыг ажлаас нь чөлөөлсөн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Согтуу толгой