АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг дахин хэвээр үлдээлээ

АНУ-ын Холбооны нөөцийн сан лхагва гарагт /2025.05.07/ бодлогын хүүг хэвээр үлдээж буйгаа мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Доналд Трампын тарифын түрэмгий бодлогын улмаас эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж, инфляц өсөх эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан ийм шийдвэр гаргажээ.
Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC) хоёр хоногийн турш хуралдсаны эцэст бодлогын хүүг 4.25-4.50 хувьд барих шийдвэрт хүрсэн байна. Ингэснээр Холбооны нөөцийн сан гурав дахь удаагаа бодлогын хүүгээ хэвээр үлдээв. ХНС өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард бодлогын хүүг бууруулж, нэг болон гуравдугаар сард Трампын бодлогуудтай холбоотой хүлээж, ажиглах стратеги баримтлах болсон юм.
“FOMC” хэвлэлийн бага хурал хийхдээ “Эдийн засгийн хэтийн төлөвийн талаарх тодорхойгүй байдал улам бүр нэмэгдлээ. Хороо хоёр талт эрсдэлд анхааралтай хандаж байгаа бөгөөд ажилгүйдэл нэмэгдэх болон инфляц өсөх эрсдэл аль аль ихэссэн гэж үзэж байна” хэмээсэн аж. Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл сэтгүүлчдэд хэлэхдээ АНУ-ын зарласан гаалийн татварын нэмэгдэл нь хүлээлтээс хамаагүй их байлаа гэжээ.
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.