Гадаад мэдээДЭЛХИЙ

Жуулчид АНУ-руу аялахаас татгалзаж байгаа нь хямд үнэтэй агаарын тээврийн компаниудад хүнд тусав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын үүсгэсэн худалдааны дайны улмаас жуулчид тус улс руу аялахаас татгалзах болсон. Үүний улмаас агаарын тээврийн эрэлт буурч буй нь хямд үнэтэй тасалбар зардаг агаарын тээврийн Америк компаниудад хамгийн хүнд туссан байна.

Нэгдүгээр улиралд хямд үнэтэй тасалбарын хувилбар үйлчлүүлэгчдээ олгодог “Southwest”, “Frontier”, “JetBlue” компаниудын орлого эхний улиралд их хэмжээгээр буурчээ. Харин агаарын тээврийн эрэлт буурсан  ч гэсэн “Delta”, “United Airlines” компаниудын орлого тогтвортой байсан юм. Өмнө нь агаарын тээврийн салбарт асуудал тулгарахад “Southwest” гэх мэт хямд үнэтэй тасалбар зардаг агаарын тээврийн компаниуд орлого сайтай байж ирсэн.

Шинжээчдийн үзэж буйгаар өндөр зэрэглэлийн агаарын тээврийн эрэлт нэмэгдэж, үйлчлүүлэгчийн лояалти программын үнэ цэн нэмэгдэж байгаа нь бусад агаарын тээврийн компаниудад давуу тал болж байгаа аж. Үүнтэй холбогдуулан хямд өртөгтэй агаарын тээврийн компаниуд зах зээлээ хамгаалахын тулд боломжит суудлаа багасгаж байна. Харин эсрэгээрээ “Delta”, “United Airlines” хоёр нислэгийнхээ тоог нэмжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button