
Дэлхийн уран гулгалтын одод Степпэ Аренагийн Мөсөн өргөөнд энэ сарын 24, 25-нд буюу хоёр өдөр тоглоно.
Дэлхийд алдартай тамирчид болох олимпын хошой мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, европын хошой аварга Евгения Медведева, олимпын аварга, дэлхийн 4 удаагийн аварга европын 3 удаагийн аварга Алексей Ягудин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, европын аварга Виктория Синицина, Никита Кацалапов, олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Александр Энберт тэргүүтэй уран гулгалтын спортын одод өөрсдийн шилдгийн шилдэг үзүүлбэрээ үзүүлэхээр Монгол улсад ирэх гэж байна.
Тоглолтод олимп, тив дэлхийн аваргуудаас гадна Монгол улсаа төлөөлөн хэдхэн хоногийн өмнө “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадамд оролцсон О.Мишээл өөрийн шилдэг үзүүлбэрээрээ оролцох юм.
"Дэлхийн уран гулгалтын одод монголд" тоглолтонд Монгол улсаа төлөөлөн оролцох О.Мишээл. Тэрээр АНУ-д төрж өссөн өвлийн спортын төрөл болох уран гулгалтын спортоор олон жил хичээллэж Монголчууд бидний хувьд маш их найдлага тавин хүлээж байгаа өсөх ирээдүйтэй тамирчин билээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Huc huc
bitgii ataarh
Amjilt huurhunuuduu
Монголын анхны уран гулгагч Цолмон багшийн тухай олимпийн хороо таг л бх юмдаа
Teenager yaadiin be