Энэтхэг, Пакистаны хэврэгхэн гал зогсоох тохиролцоо үргэлжилж байна

Бямба гарагт /2025.05.10/ АНУ-ын шахалт болон зуучлалаар Энэтхэг, Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Хоёр улс дөрвөн өдрийн турш байлдсан нь сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд үзэгдээгүй цар хүрээний мөргөлдөөн болсон юм. Мөргөлдөөний улмаас олон арван хүн хоёр талд амь үрэгдсэн байна.
Гал зогсоох тохиролцоонд хүрснээс хэдэн цагийн дараа Энэтхэгийн эзэмшдэг Кашмир нутагт их буун чимээ сонсогдсон гэж гэрч “Reuters” агентлагт хэлжээ. Бямба гарагийн орой Энэтхэгийн тал мэдээлэхдээ Пакистан гал зогсоох тохиролцоог зөрчсөн, зэвсэгт хүчиндээ хариу арга хэмжээ авах чиглэл олгосон гэсэн юм. Уг мэдэгдлийн дараа гал зогсоох тохиролцоо нуран унах вий гэх айдас нэмэгджээ.
Үүний хариуд Пакистан мэдэгдэл хийхдээ гал зогсоох гэрээг тууштай баримталж байгаа харин Энэтхэгийн тал зөрчил гаргасан гэсэн юм. Тэгвэл “Reuters” агентлагт гэрчүүд хэлснээр бол үүр цайх үед хил дээрх мөргөлдөөн намжсан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэтхэг пакистан хоёр шиг байв�##� гоё