Тарифыг хойшлуулсны дараа АНУ-ын технологийн аваргуудын үнэлгээ $800 тэрбумаар нэмэгдлээ

АНУ, БНХАУ гаалийн тарифаа 90 хоногийн турш 110 хувиар бууруулна гэж худалдааны дайныг намдаасан мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдлийн дараа АНУ-ын технологийн аваргууд гэгддэг долоон компанийн зах зээлийн үнэлгээ нэг арилжааны өдрийн дотор нийтдээ 837.5 тэрбум ам.доллароор өссөн байна.
Хоёр орны хооронд үүссэн худалдааны дайны улмаас технологийн компаниудын хувьцааны ханш хүчтэй цохилтод ороод байсан юм. Тэгвэл “Microsoft”-ын хувьцаа 2.4 хувь, “Google”-ын хувьцаа “Nvidia”-гийн хувьцаа 5 хувь, “Apple”-ын хувьцаа 6 хувь, “Amazon”-ын хувьцаа 8 хувь, “Tesla”-гийн хувьцаа 6.8 хувь өсжээ. АНУ-ын S&P 500 индекс 2.6 хувь, Nasdaq индекс 3.4 хувиар нэмэгдсэн юм.
Америк компаниудаас гадна дэлхий даяар хувьцаанууд өссөн байна. Европт “ASML” компанийн хувьцаа 6 хувиар нэмэгджээ. Тус компани нь дэлхийн хамгийн дэвшилтэт микрочипийг үйлдвэрлэхэд шаардлагатай машиныг үйлдвэрлэдэг юм. Мөн Европын STOXX 600 индекс 1 хувиар нэмэгдэж, Хонконгийн Hang Seng индекс 3 хувиар өссөн байна.
Эх сурвалж: CNBC, Investopedia
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.