Трамп эмийн үнэ бууруулахыг тушаажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.05.12/ эм үйлдвэрлэгчид эмийн үнийг бууруулах чиглэл бүхий гүйцэтгэх тушаалд гарын үсэг зуржээ. Тушаалын дагуу эмийн үйлдвэрүүд бүтээгдэхүүний үнэ төлбөрөө гаднын улс орнуудын хэмжээтэй ижил түвшинд хүргэн бууруулах ёстой юм.
Америкийн эм үйлдвэрлэгч компаниуд ирэх 30 хоногийн хугацаанд үнийн зорилтот түвшнээ тогтооно. Цаашлаад тэрхүү тогтоосон үнэ төлбөртөө хүрэхийн тулд ихээхэн хэмжээний ахиц дэвшил гаргах ёстой юм. Хэрвээ ахиц дэвшил гаргахгүй бол нэмж арга хэмжээ авна гэж Трампын захиргаа мэдэгджээ.
Энэхүү тушаал таамаглаж байсан шиг ширүүн байгаагүй гэж хөрөнгө оруулагчид, шинжээчид болон эмийн үнийн шинжээчид үзэж байгаа аж. Трамп эмийн үнийг 59-90 хувь орчим бууруулах зорилготой байгаа гэж хэлжээ. Тэр “Бүгд үнийг тэнцүүлэх хэрэгтэй. Хүн болгон ижил үнээр эм авах ёстой” гэсэн байна.
АНУ-д жороор олгодог эм дэлхийн хаана ч байхгүй үнэтэй зарагддаг. Бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад жороор олгодог эм АНУ-д гурав дахин үнэтэй байдаг аж. Трамп эхний бүрэн эрхт хугацааныхаа үед эмийн үнийг бусад орнуудтай ижил болгох гэж оролдсон ч үүнд шүүх хориг тавьсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дураараа яшка вэ