СПОРТ

Techno4K: Өмнөх учраан дээр NAVI-д харамсалтай хожигдсон. Энэ удаа илүү сайжирч тоглолоо

"The MongolZ" баг өчигдөр /2025.05.12/ Украины "NAVI"-г хожсоноор "PGL Astana" тэмцээний плей-оффын шатанд өрсөлдөх эрхээ авсан билээ.

Тухайн тоглолтын дараа "The MongolZ" багийн тоглогч "Techno4К" сэтгэгдлээ хуваалцав.

-Плей-оффд шалгарсанд баяр хүргэе. 3-0 гэсэн амжилттайгаар тэмцээнийг үргэлжлүүлэхээр боллоо. Энэ тоглолтод нэг ч хожигдол хүлээсэнгүй?

-Сүүлийн NAVI-ийн эсрэг хийсэн тоглолт хүнд байлаа. Бид тэдэнтэй гурван сар хугацаанд хоёр удаа учраа таарлаа. Нэг хожиж, нэг хожигдсон. Тэд бидний эсрэг сайн бэлдсэн байна, сайн ч судалдсан байна. Гэхдээ бид ч бас арга барилаа өөрчилж, сайтар бэлдсэн.

-Сүүлд NAVI-тай Лиссабонд учраа таарч, хожигдсон. Энэ удаад хариугаа авлаа гэж харлаа?

-Яалт ч үгүй өмнөх учраан дээр харамсалтайгаар хожигдол хүлээсэн. Бид "Mirage" дээр тэргүүлж байсан. Хэрэв тэр тоглолтод хожсон бол плей-оффд шалгарах байсан юм.

-Falcons, Vitality, MOUZ багууд энд алга. Та нар тэргүүлэх эгнээнд дурдагдаж байна. Энэ талаар?

-Тийм ээ. Сүүлийн үед бид оролцсон тэмцээн бүртээ л нэлээн дээгүүр нэрлэгдэж байна. Өмнө нь үүнээс ч илүү боломж байсан. Гэхдээ бусад багуудаа дутуу үнэлмээргүй байна. "Spirit", "NAVI", "Aurora" бол бас сайн багууд.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч нь аль баг вэ?

-Үнэндээ "Spirit" гэж бодож байна. Сүүлд тэдний эсрэг тоглоход миний санаж байгаагаар Pro League-д бид хожигдсон байх. Харин одоо дахин хариугаа авмаар байна.

-Өнөөдөр ялснаар та нар цэнгэлдэхэд тоглохоор боллоо. Казахстан улс танай улстай ойрхон учраас сэтгэлзүйн давуу байдал та нарт байна уу?

-Миний харж байгаагаар би түүхийн талаар нэг их мэдэхгүй ч Казахстан бол манай улстай олон талаараа төстэй. Хэл, хоол, хүмүүс нь ч их адилхан. Тэгэхээр бидэнд цэнгэлдэхэд тоглоход дөхөм байх.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 13, 2025 10:42

Баяр хүргэе.

Холбоотой мэдээ

Back to top button