Гадаад мэдээДЭЛХИЙ

“Reuters/Ispos”-ийн санал асуулгаар Трампын рейтинг өсжээ

“Reuters” болон “Ispos”-ийн явуулсан санал асуулгаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын рейтинг өссөн байна. Мягмар гарагт /2025.05.13/ авагдаж дууссан санал асуулгад оролцсон америкчуудын 44 хувь нь Трампын хийж буй ажлыг дэмжсэн байна. Өмнө нь дөрөвдүгээр сарын 25-27-ны хооронд явуулсан санал асуулгаар түүний рейтинг 42 хувь гарчээ.

Бүрэн эрхийн хугацаа нь эхлэх үед Трампын рейтинг 47 хувьтай эхэлсэн. Тэр цагаас хойш Трамп хэд хэдэн маргаантай бодлого явуулсны улмаас түүний рейтинг буураад байсан юм.

Трампын эдийн засгийн бодлогын рейтинг өмнөх асуулгаас өссөн байна. Өмнөх санал асуулгаар түүний эдийн засгийн бодлогыг оролцогчдын 36 хувь нь дэмжиж байжээ. Харин энэ удаагийн санал асуулгаар энэ тоо 39 хувь болж нэмэгджээ. Асуулгад оролцсон хүмүүсийн дунд эдийн засгийн уналтын талаарх санаа зовнил буурсан ч гэсэн өндөр хэвээр байна. Сүүлд явагдсан санал асуулгад 69 хувь нь эдийн засгийн уналт үүснэ гэж санаа зовж буйгаа илэрхийлсэн юм. Өмнөх асуулгаар энэ тоо 76 хувь байжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 14, 2025 18:01

Хошного Трамп

Зочин
Зочин
5 сар 15, 2025 05:26

Ene buyandorj yasan reuters-oos hulgai hiisen heveeree yu

Холбоотой мэдээ

Back to top button