СПОРТ

Хөнгөн атлетикийн ДАШТ-д 12 дахь удаагаа Б.Сэр-Од оролцоно

Ирэх есдүгээр сард хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсын Токио хотод зохион байгуулагдана.

Энэхүү тэмцээнд дэлхийн хөнгөн атлетикийн холбооны чансаагаар тодорхой квотод багтсан тамирчид л ордог өндөр босготой тэмцээн юм.

“Токио-2025” ДАШТ-д манай Монголын тамирчдаас оролцох эрхээ хамгийн түрүүнд авсан тамирчин нь Монгол Улсын гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од боллоо.

Б.Сэр-Од тэсвэр тэвчээр, хатуужлын хязгаар марафон /42 км 195 м/ гүйлтээр зургаан олимпод /2004, 2008, 2012, 2016, 2020, 2024 оны Зуны олимпийн наадамд/ оролцсон гэдгээрээ дэлхийд алдартай.

Мөн тэрбээр, өөрийн амжилтаараа Гиннесийн рекорд амжилтын номд бичигдэж байсан. Инхүү дэлхийд тамгалсан амжилтаа дахин ахиулж 12 дахь удаагаа ДАШТ-д оролцох боллоо.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button