СПОРТ

Э.Түшиг: Бид хожигдохыг хүсэхгүй. Хожлын төлөө л зүтгэж байна

"Хасын Хүлэгүүд" баг BCL Asia East тэмцээнд нэг ч ялагдалгүйгээр хэсгээ тэргүүлж байна. Өчигдөр /2025.05.15/ Сингапурын "Adroit" клубийг 76-62 харьцаатай буулгаж авснаар хэсгийн тав дахь хожлоо эх орондоо авлаа.

Тус тоглолтод хамгаалалт болон довтолгоонд өв тэгш байж, 14 оноо 5 самбар /дөрөв нь довтолгооны/, таван бөмбөг таслалт гүйцэтгэсэн Э.Түшиг тоглолтын дараа сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр, "Бид ойрын хугацанд ачаалал ихтэй тоглож байна. Энэ тоглолтоор гол тоглогчдоо амраахаар болсон. Аль болох сэлгээний тоглогчид нөлөөлөл сайтайгаар тоглохыг илүүд хичээлээ. Ерөнхийдөө анх яаж орж ирсэн ямар тоглолтын төлөвлөгөө гаргасан бэ, яг түүгээрээ л тоглож байна. Мэдээж баг хамт олон тамирчид байна даа бид хожигдохыг хүсэхгүй. Хожилын төлөө л зүтгэнэ. Дараагийн тоглолтдоо дасгалжуулагчийнхаа зурсан зургаар л тоглоно" гэлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button