СПОРТ

Б.Мөнгөнзул Азийн аваргыг ганцаараа тэргүүлж эхэллээ

Арабын Нэгдсэн Эмират улсын Аль-Айн хотод шатрын эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ тэмцээнд манай улсаас 12 тамирчин оролцож буй.

Онцолбол, дэд мастер Б.Мөнгөнзул тэмцээнийг өнгөлсөн хэвээр байна. Тэрбээр өчигдрийн байдлаар таван хожил, хоёр тэнцээ хийж Энэтхэгийн шатарчин Шрижа Шэшадритай адил 6,0 оноотой тэргүүлж эхлээд байсан.

Тэгвэл өчигдөр Б.Мөнгөнзул сүүлийн хоёр өрөгт Энэтхэгийн шатарчдыг дараалан хожиж, 7.0 оноотой болсноор бүх тамирчдыг тэргүүлж эхлээд байна. Харин өнөөдөр зургаадугаар байрт бичигдэж байгаа Энэтхэгийн шатарчин Вантика Агравалтай сүүлийн өргөө тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Овоо доо охин минь, амжилт хүсье !

Зочин
Зочин

гайхамшигтай сайхан нүүдлийг үзүүлсэн охиндоо амжилт хүсээд баяр хүргье...

Зочин
Зочин

Баярл�##�аа. Их. Амжилт. Хүсьө

Иргэн
Иргэн

Мундаг охинд их амжилт хусье.

Холбоотой мэдээ

Back to top button