Нийгэм мэдээ
Хүдэр суманд гарсан түймрийг өртөөний ажилчид гал унтраах багийнхантай хамт унтраажээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд энэ сарын есний өдөр гарсан ойн түймрийг бүрэн унтраасан.
Түймрийг унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр суман дахь Эрэн хайх, аврах салбар мөн суманд үйл ажиллагаа явуулдаг “Монголын төмөр зам" ТӨХК-ийн Төмөртэйн өртөөний ажилчид, Тариа бригад, Хүдэр сумын мэргэжлийн ангийн нийт 115 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм. Урьдчилсан байдлаар тус түймэрт 104 га ойн талбай өртсөн байна.
Хуурайшилтын зэрэг өндөр, түймэр гарах эрсдэл хэвээр байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.