УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ө.Шижир: Бид жилийн дотор хоёр том үйлдвэр барьж чадах супер улс болсон юм уу. Хугацаагаа бодитой тавь

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанд үргэлжилж байна.

Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Төрийн өмчийн хувьцаат компаниудын зардлуудыг 15 хувиар бууруулаад, бүтээмжийг 30 хувиар нэмэгдүүлнэ гэсэн байна. Яг яаж нэг жилийн дотор. Бид зөвхөн 2026 оны хөтөлбөр ярьж байгаа шүү. 3.5.1 дээр “нүүрс хими, кокс химийн үйлдвэрийг ашиглалтад оруулах” гээд бичсэн байна. Бид нэг жилийн дотор нүүрс хими, кокс химийн үйлдвэр барьж чаддаг супер улс болчихсон юм уу. Мөн 3.5.5 дээр “ Гангын үйлдвэрийг ашиглалтад оруулах” гэсэн байна. Ийм том хоёр төслийг бид нар нэг жилийн дотор ашиглалтад оруулж чаддаг болсон юм байна. Ашиглалтад оруулна гэсэн кокс химийн үйлдвэр нь хэмжих нэгж нь байгүй, суурь түвшин, зорилт түвшин, санхүүжилт байхгүй, тухайн жилд зарцуулах мөнгө нь байхгүй, санхүүжилтийн эх үүсвэр нь байхгүй байна. Бүр огт байхгүй бичээгүй байна. Тэгээд ашиглалтад оруулна гээд байх юм. Хугацаагаа бодитой хэрэгжихүйц тавьдаг байхгүй бол бид гоё гоё цаас л хийдэг болчихлоо. Ингээд ярихаар нэг талаас Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцээд байгаа юм шиг хандлага төрүүлээд байна. Уг нь бол тийм биш шүү дээ аль болох бид энэ төслүүдийг явуулъя гэж байгаа.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button