Трамп Газын зурвасын эрх чөлөөний бүс болгоно гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт /2025.05.15/ Газын зурвасыг АНУ-ын мэдэлд авах хүсэлтэй гэдгээ дахин илэрхийлсэн байна. Тэрбээр Персийн булангийн орнуудаар айлчилж байгаа юм. Айлчлалынхаа хүрээнд Катарт очиж, бизнес уулзалтад оролцохдоо АНУ Газын зурвасыг эрх чөлөөний бүс болгоно хэмээжээ.
Катарын нийслэл Дохад орон нутгийн албан тушаалтнууд, бизнес удирдагчидтай уулзахдаа Трамп “Газын зурвасын талаар бодсон санаа байгаа. Их сайн санаа бий. Эрх чөлөөний бүс болгоно. АНУ-ыг оролцуулна” гэсэн байна.
Трамп Газын зурвасыг АНУ-ын эзэмшилд авч, палестинчуудыг өөр улс руу нүүлгэн шилжүүлнэ гэх санааг анх хоёрдугаар сард гаргаж байсан. Энэхүү төлөвлөгөөг олон улс шүүмжилж, угсаатныг цэвэрлэсэн явдал болно палестинчууд, Арабын орнууд болон НҮБ мэдэгдсэн юм.
Газын зурвас оршин суудаг 2.3 сая орчим палестинчуудын ихэнх нь дотооддоо нүүн суурьшсан байгаа. 2023 оны аравдугаар сараас хойш эхэлсэн дайны улмаас 53 мянга орчим палестин хүн амь үрэгдсэн гэж Газын зурвасын эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.