Гадаад мэдээДЭЛХИЙ
Крис Браун бусдын биед халдсан хэргээр Их Британид баривчлагджээ

Дуучин Крис Брауныг бусдын биед гэмтэл учруулсан хэргээр баривчилж, буруутгасан гэж Их Британийн албан тушаалтнууд пүрэв гарагт /2025.05.15/ мэдэгдсэн байна. Түүнийг 2023 оны хоёрдугаар сард Лондон хот байрладаг шөнийн клубд нэгэн хөгжмийн продюсерын биед лонхоор халдсан гэж буруутгажээ.
36 настай түүнийг Манчестер хотын нэгэн зочид буудлаас баривчилсан байна. Браун өнөөдөр /2025.05.16/ магистратын шүүхээр орох төлөвтэй гэж Лондон хотын цагдаагийн алба мэдэгджээ. Түүний төлөөлөгч нар хараахан мэдээлэл өгөөгүй байна.
“Loyal”, “Run It”, “Under the Fluence” дуугаараа хит болсон тэрбээр ирэх сард дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэх байжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.