Колумбын цагдаа нар 13 уурхайчны амийг хөнөөсөн хэргийн сэжигтнийг баривчилжээ

Колумбын цагдаа нар Перу улсын хойд хэсэгт байрлах Патас дүүрэгт 13 уурхайчны амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Мигель Родригесийг баривчилжээ. Энэхүү баривчилгаа нь Перу, Колумбын үндэсний цагдаа нар болон Интерполын хамтарсан тагнуулын ажиллагааны үр дүнд хийгдсэн байна.
Тус хэрэг нь 2025 оны 4-р сарын сүүлээр Патас дахь Ла Подероса алтны уурхайд гарсан бөгөөд хууль бус олборлогчид болон гэмт бүлэглэлүүдтэй холбоотой этгээдүүд уурхайчдыг барьцаалж, улмаар хөнөөсөн байжээ. Энэхүү үйл явдал нь тус бүс нутагт хууль бус алт олборлолт түүнийг дагасан гэмт хэргийн өсөлт улам нэмэгдэж буйг харуулав.
Перу улсын Засгийн газар уг үйл явдалд хариу арга хэмжээ авч, Патас дүүрэгт 30 хоногийн хугацаатайгаар алт олборлолтыг түр зогсоож, 12 цагийн хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн байна. Мөн тус бүс нутагт цэргийн бааз байгуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь аюулгүй байдлыг сайжруулах зорилготой гэв.
Хууль бус алт олборлолт нь Перу улсад хар тамхины наймаанаас ч илүү ашигтай хууль бус үйл ажиллагаа болж, жилд 3-4 тэрбум ам.долларын орлого олдог болсон нь бүс нутгийн хүчирхийллийг улам нэмэгдүүлсээр буй.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Ройтерс
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.