Нийгэм мэдээ
Уртын дуучин Б.Бямбадорж "Олон улсын дуулаачдын уралдаан"-ы хоёр төрөлд "Тэргүүн байр" эзлэв

Оросын холбооны улсын Москва хотод болсон И.О.Дунаевскийн нэрэмжит XV дугаар удаагийн "Олон улсын дуулаачдын уралдаанд" Монгол улсын үндэсний урлагийн их театрын дуучин Б.Бямбадорж амжилттай оролцож хоёр төрөлд "Тэргүүн байр" эзэлж мөн шүүгчдийн нэрэмжит шагнал хүртжээ.

Олон улсын хөгжмийн " Solveig" төвөөс Москвагийн Хөгжмийн Зохиолчдын эвлэл, Оросын Хөгжмийн Зохиолчдын эвлэлийн дэмжлэг дор явагдаж буй энэхүү олон улсын XV дахь удаагийн наадамд ОХУ, Австри, Беларусь, Испани, БНХАУ, Армени, Казахстан, Монгол зэрэг улсаас 302 дуучид хагас финалд оролцсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.