Е.Амина: 6-8 насны ангилалд ганцаараа оролцож 98 удаа суниасан

Спорт, эрүүл мэндийг дэмжих, залуучуудын бие бялдрын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор Баян-Өлгий аймгийн аварга шалгаруулах "Гар дээр суниалтын тэмцээн" энэ сарын 16-17-ний өдрүүдэд зохион байгуулагдсан билээ. Энэхүү тэмцээнд нийт 200 гаруй тамирчин оролцсон ба тэмцээний 6-8 насны эмэгтэй ангилалд ганцаараа өрсөлдсөн 98 удаагийн суниалтаар нэгдүгээр байр эзэлсэн Е.Аминатай бид ярилцлаа.

-Гар дээр суниалтын тэмцээнд оролцсон зургийг нь харсан. Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач.
-Сайн байна уу. Намайг Е.Амина гэдэг. Би долоон настай. Баян-Өлгий аймгийн 2-р сургуулийн 2д ангид сурдаг.
-Тэмцээнд оролцсон сэтгэгдэл ямар байсан бэ. 200 гаруй хүмүүс оролцсон тэмцээнд оролцоод сандарсан уу?
-Сандрал байгаагүй. Би өмнө нь олон тэмцээнд орж байсан болохоор тэмцээний сандрал нэг их байгаагүй.
-Өмнө нь ямар тэмцээнүүдэд оролцож байсан бол?
-Аймагт зохион байгуулагддаг боксын тэмцээнүүдэд оролцож байсан. Мөн бүжгийн тэмцээнд ч бас орсон. Ер нь спортын төрөл зүйлийн тэмцээнүүдэд идэвхтэй оролцдог.
-Гар дээр суниалтын тэмцээнд 6-8 насны ангилалд ганцаараа оролцсон гэж байсан. Хэдэн удаа суниасан бэ?
-Тиймээ ганцаараа оролцсон. Гэхдээ тэмцээний дүрмийн дагуу заасан цагуудад нийт 98 удаа суниасан.

-Цахим хуудаст тавигдсан тэмцээний үеийн бичлэг дээр чамайг суниаж байхад хүмүүс их дэмжиж байсан. Тэр үед чамд ямар санагдаж байсан бэ?
-Би ганцаараа оролцсон болохоор тэмцээний хүмүүс Амина гээд нэрийг минь зарлаад би суниаж эхэлсэн. Сандраагүй байсан учраас хүмүүс дэмжээд алга ташихад их сайхан санагдаад гоё байсан.
-Суниалтаар хичээллэдэг үү?
-С.Сапар багштайгаа хоёр жил хичээллэж байгаа. Бас боксын спортоор хичээллэдэг.

-Том болоод ямар мэргэжилтэй хүн болох талаараа бодож амжсан уу. Хэрвээ бодсон бол ямар мэргэжилтэй болохыг хүсдэг бол?
-Том болоод спортоор явна. Тэр дундаа боксын тамирчин болно гэж мөрөөддөг.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ арай л биш ээ. 7-хон настай эмэгтэй хүүхдэд чинь ахадсан ача�##��##� биш үү ээж аав 2-оо?
Эвий эвий мундаг хөөрхөн охинд амжилт хүсье