НийгмийнНИЙГЭМНийгэм мэдээ
Төв цэнгэлдэх хүрээлэн 100 сая төгрөгөөр 00-ийн засвар, үйлчилгээ хийлгэх тендер зарлажээ

Төв цэнгэлдэх хүрээлэн 347 сая төгрөгөөр 00-ийн засвар үйлчилгээ, сагсны талбай орчмын ногоон байгууламж, сурталчилгааны самбар зэргийг хийлгэх гурван тендер зарласан байна.
Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэн хэд хэдэн тендер зарлан засвар, үйлчилгээ хийж байсан. Мөн гадаах талбайн амьд зүлэгжүүлэлтэд 629 саяын тендер зарлаж байсан.
Тэгвэл энэ жилийн эхний ээлжийн гурван тендер өчигдөр/2025.05.19/ зарлагдсан байна.



Тодруулбал,
- Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилд зориулж 00-ийн засвар хийх 100 сая төгрөг
- Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилд зориулж сагсны талбай орчмын ногоон байгууламж хийх 148 сая 469 мянган төгрөг
- Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилд зориулж UV зар сурталчилгааны самбар нэмэх 98 сая 560 мянган төгрөг
Уг гурван тендерийн материалыг хүлээн авах хугацаа 2025 оны тавдугаар сарын 26-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
цэнгэлдэх чинь зүгээр мөнгө угаадаг газар болцон юм бишүү
энэ илт хэргүүдийг ш�##�гаж болдоггүй юм байхдаа
төсвийн мөнгө уйлах бишдээ
ATG yer ni ajlaa hiideg yumu
ulsiin mungu gee l tsatsaad baidag hulgaichuud yumaa
iim medee ni ilt baihad ATG odoo medeegui l yvj baidag baihdaa te
ene togloltiin ashig ni uls uruu ordoguu yagad ulsaas zasaad ashigaa huvi hun shaagad bgan