НИЙГЭМНийгэм мэдээ

“Телеграм”-аар залилуулсны улмаас амиа хорлохыг завдсан хэрэг бүртгэгджээ

2025 оны тавдугаар сарын 12-ний өдөр Баянзүрх дүүрэгт нэгэн иргэн “Телеграм” аппликейшнээр дамжуулан даалгавар биелүүлж мөнгөө өсгөх саналд хууртаж, бусдад эд хөрөнгөө шилжүүлэн залилуулсны улмаас сэтгэл санааны хямралд орж, олон тооны эм ууж амиа хорлохыг завдсан хэрэг бүртгэгдсэн байна.

Он гарснаас хойш уг аппликейшнаар дамжуулан эд хөрөнгөө залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Монголын банкнуудын холбоотой хамтран ажиллаж нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байгаа юм.

Сэрэмжлүүлэг:

  • Сэжигтэй санал, зар сурталчилгаанд итгэхгүй байх: “Телеграм” болон бусад мессенжер аппликейшнээр ирдэг “даалгавар биелүүлж мөнгөө өсгөх” гэх мэт саналууд нь ихэвчлэн залилангийн шинжтэй байдаг.
  • Санхүүгийн мэдээллээ хамгаалах: Хувийн болон санхүүгийн мэдээллээ танихгүй хүмүүст илгээхгүй байх, мөнгө шилжүүлэхээс өмнө тухайн хүний үнэн зөв байдлыг нягтлах.
  • Сэжигтэй тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах: Хэрэв та залилангийн хохирогч болсон бол Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 51-265666 дугаарт яаралтай хандаж, хохирлыг бууруулах арга хэмжээ авах боломжтой.

Цахим орчинд болгоомжтой байж, сэжигтэй санал, мэдээлэлд хянуур хандах нь таны эд хөрөнгө, сэтгэл санааг хамгаалахад чухал үүрэгтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 20, 2025 12:13

ЯВАХ ЗАМД НЬ БҮҮ СААД БОЛ ЯАЖААГААН ТААНУУД ӨӨРИЙХӨӨ ЭРГҮҮ ТЭНЭГ ШУНАЛ ТАЧААЛААС БОЛООД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНД ХӨРӨНГӨӨ ЗАЛЬДУУДЖ ХОХИРСОНЫХ НЬ БУРУУТАН НЬ ӨӨРӨӨ ШҮҮ.ТЭГЭЭД ҮХЭЭЧ ЛАЛАРАА ОДОО ОРОЙТООГҮЙ БАЙНА ТЭР ЗАЛИЛСАН ЛУЙВАРЧИНГАА ДАГУУЛААД ЯВЧИХААЧ

Back to top button