Хөгжлийн банкийг ГАДНЫ СЕО-гоор удирдуулах чиглэл өгчээ
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин 2019.12.31-нд албан ажлаа хүлээлгэн өгсөн. Тэрбээр МАН-аас УИХ-д нэр дэвшихээр ийнхүү Сонгуулийн тухай хуулийн дагуу ажлаа өгсөн билээ. Одоогоор Хөгжлийн банкны Гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг тус банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат гүйцэтгэж байна.
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал албан ажлаа хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан, Засгийн газраас тус банкны тухай хуульд нийцүүлэн, олон улсад нээлттэй тендер зарлах замаар CEO-г сонгох чиглэлийг ТУЗ-д нь өгчээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас Хөгжлийн банкийг гадны CEO-гоор удирдуулах бодлого барьж буй гэсэн үг.
Гэхдээ одоогоор гаднаас удирдлагын баг авах уу, ганц CEO “залах” уу гэдгээ эцэслэн тогтоогүй байгаа аж. Уг асуудлыг Хөгжлийн банкны ТУЗ-ийн хурлаар ирэх долоо хоногт хэлэлцэн, нэгдсэн шийдвэр гаргах чигтэй байна.
Сонирхуулахад, Хөгжлийн банк 2011-2013 оны оны хооронд БНСУ-ын Хөгжлийн банктай гэрээ байгуулах замаар гаднаас удирдлагын баг ажиллуулж байсан түүхтэй билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.