НИЙГЭМНийгэм мэдээ

Энэ жилийн Каннын кино наадамд Монголоос дөрвөн уран бүтээлч бүтээлээ танилцуулж байна

Бүгд Найрамдах Франц улсын Канн хотноо 2025 оны тавдугаар сарын 13-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадамд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино Урлагийн Зөвлөл болон Монгол улсын уран бүтээлчид албан ёсны павильонтойгоор дөрөв дэх жилдээ оролцож байна.

Энэхүү кино наадмын дэргэдэх ”Marche Du Film” кино маркетын хүрээнд Кино урлагийн зөвлөлөөс олон улсын наадамд Монгол уран бүтээлчдийг оролцуулж олон улсын хамтарсан кино төсөл бүтээх боломж бий болгох зорилгоор “Mongolian Films Pitch Session in Cannes” арга хэмжээг тавдугаар сарын 16-ний өдөр зохион байгуулжээ.

Арга хэмжээний үеэр Монгол улсын 4 уран бүтээлч өөр өөрсдийн онцлог бүхий кино төслүүдээ олон улсын уран бүтээлчид болон продюсеруудад танилцуулсан юм.

  • “I HATE PINK” – А.Энхтөгс
  • “SAR” – Т.Алтантуяа
  • “IN THE BEGINNING” – Ч.Гэрэлээ
  • "My dear SWEET SISTER” – Х.Баярмаа

Монгол улсыг төлөөлж оролцсон уран бүтээлчдийн нэг болох жүжигчин Х.Баярмаа өөрийн цахим хуудастаа, "Монголын Мэргэжлийн Кино Продюссеруудын Pitch танилцуулга олон продюссерууд, финансрууд болон киноны томчуулын өмнө улсаа төлөөлж хийсэн бүтээлээ тайлагнаж сайшаагдлаа" хэмээн нийтэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хаха

Зочин
Зочин

зозо

Холбоотой мэдээ

Back to top button