НИЙГЭМНийгэм мэдээ

Сүмо бөхийн тэмцээнд Монголын бөхчүүдээс С.Бямбасүрэн, Б.Лхагвасүрэн нар даваагаа ахиулжээ

Японы Токио хотод болж буй мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё өндөрлөхөд таван өдрийн барилдаан үлдсэн. Тэгвэл өчигдрийн барилдаанд озэки Ооносато Ичияамамотогоор арав дахь даваагаа авч ганцаараа тэргүүлсэн хэвээр байна.

Түүний араас найман даваа, хоёр унаатай гурван бөх гарч ирэн Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэргүүтэй дөрвөн бөх тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигджээ. Монголын бөхчүүдээс Киришима Б.Лхагвасүрэн озэки Котозакурагаар долоо дахь даваа давж тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд жагсаж эхэлсэн. Мөн Ошома П.Дэлгэрбаяр Шодайгаар давааны тоогоо ахиулсан байна. Түүний хувьд долоон даваа, гурван унаатай болж 50 хувийн амжилтаа үзүүлэхэд тун ойртлоо.  

11 дэх өдөр буюу өнөөдрийн барилдаанд башёг ганцаараа 10 даваатай тэргүүлж буй озэки Ооносато найман даваатай Вакатакакагэтэй барилдахаар оноолт таарсан байна. Мөн ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн Хакүохотой барилдана. Хоёр бөх адил найман даваа, хоёр унаатай. Өнөөдрөөс эхлэн тэргүүлэгчдийн хувьд өөрчлөлт орохоор барилдаан болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button