Загвар өмсөгч Б.Номинд Монгол улсаас Канад улсад суугаа элчин сайд Э.Сарантогос талархал илэрхийлжээ

Канадын загвар ба авьяасын агентлагаас зохион байгуулдаг тэмцээний “Commercial Print Model” ангилалд тэргүүн байр эзэлж, Пол Салливаны нэрэмжит жүжигчний шагнал хүртсэн анхны монгол эмэгтэй гэдгээрээ онцлогтой Б.Номинг Монгол Улсаас Канад улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Э.Сарантогос хүлээн авч уулзан, баяр хүргэжээ.
Элчин сайд Э.Сарантогос уулзалтын үеэр Канадад эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваад талархал илэрхийлэн урлаг, уран бүтээлийн өндөр амжилт хүссэн байна.

Б.Номин нь Канад улсад ажиллаж, амьдардаг бөгөөд Канадын Эрүүл мэндийн яаманд бодлогын шинжээчээр ажилладаг байна. Үүний зэрэгцээ загварын болон кино урлагийн ертөнцөд өөрийгөө сорьдог аж.
Тэрээр тайз, дэлгэцийн урлагт 15 жил авьяас чадвараа сорьж гэрэл зураг, кино, телевизийн 150 гаруй төсөлд оролцож байжээ. Мөн Монголын соёл ахуйг харуулсан “Burn Your Maps” уран сайхны кинонд тоглосон. 2016 онд Канадад зохион байгуулсан бодибилдинг, фитнессийн тэмцээнд шагналт тавдугаар байр эзэлж, 2024 оны “Miss Universe Canada” тэмцээнд шилдэг 14 оролцогчийн нэгээр шалгарсан байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Shal soliotoin hiih um algaa ene heden jiba nart hugshin zaluu niilsen
ee burhan mini avgai hvvhedtei hvntei l bitgii nohtsooroo
Yostoi medreltej uguh umaa yoooyoyo. Tatvar tulugchdiin mungiig iim umand zarahgui ee.