АНУ-ын Батлан хамгаалах яам Трампын хэрэглэх тансаг онгоцыг Катараас хүлээн авлаа

Катарын хааны гэр бүл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт Boeing 747 загварын тансаг зэрэглэлийн нисэх онгоцыг бэлэглэнэ хэмээсэн. Тус онгоцыг ирээдүйд АНУ-ын ерөнхийлөгчийн онгоц болгон ашиглана гэж яригдаж буй. Тэгвэл Катарын хааны гэр бүлийн илгээсэн Boeing 747 онгоцыг АНУ-ын Батлан хамгаалах яам хүлээн авсан гэдгээ лхагва гарагт /2025.05.21/ мэдэгджээ.
Пентагоны төлөөлөгч Шон Парнелл хэлэхдээ Батлан хамгаалах яамны хүлээн авсан онгоцыг ерөнхийлөгч ашиглахад аюулгүй болгохын тулд зохих арга хэмжээг авах болно гэсэн байна. Онгоцыг холбооны засгийн газрын бүх дүрэм, журмын дагуу хүлээн авсан гэж Парнелл хэлсэн юм. Тус онгоц 400 сая ам.долларын үнэтэй гэгдэж буй. АНУ-ын ерөнхийлөгч ийм үнэтэй бэлэг хүлээн авах нь ёс бус хэрэг мөн аюулгүй байдлыг хангахгүй гэж хүмүүс шүүмжилж байгаа юм.
Энэхүү шүүмжлэлийн хариуд Трамп өөрийн сошиал хуудас дээрээ “Үнэгүй онгоц өгч байхад манай арми, манай татвар төлөгчид үүний оронд ашиглах онгоцны төлөө яагаад олон зуун сая ам.доллар төлөх ёстой гэж” хэмээж бичсэн байна.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хахууль авчиж зөнөг