МАН Бага хурлаа дахин хуралдуулахаар зар түгээжээ

"Хамтарсан Засгийн газрын задлах эсэх асуудлаарх" МАН-ын Бага хурал өчигдөр бүтэн 12 цаг үргэлжилж дууссан.
Хурлаараа: Монгол Ардын Нам “Засгийн газарт хамтран ажиллах гэрээ”-г зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрэлдүүлж, 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй" гэв.
Одоо Засгийн газраа эмхлэн байгуулах үйл явц шинээр өрнөнө.
Иймд МАН Бага хурлын гишүүддээ дахин хуралдах зар тараажээ. Өчигдөр болсон хуралдаантай холбоотойгоор өнөөдөр эхлээд МАН-ын Удирдах зөвлөл хуралдана. Удирдах зөвлөлөөс Бага хурлын товыг тогтооно. Ямартай ч тун ойрын хугацаанд буюу тавдугаар сарын 26-наас наана хуралдах чигтэй байна. Учир нь, Бага хурлын орон нутгийн гишүүдээ "26-ныг хүртэл буцахгүй байж бай" гэдэг зарыг тараагаад байгаа ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрэлсүхээ чи цадах болоогүй юу
Хүрэл сүгээ чи цадах болоогүй юу
Коммунист сэтгэлгээ, хорт башир арга барил, юу ч хийхээс буцахгүй увайгүй араншин нь бүр 1980-аад оны хүүхдүүдэд нь хүртэл удамшаад явж байдаг юм байна?!! Үүнийг мэргэжлийн эрдэмтэд л тайлбарлах байх даа??